2011 онд ОУ-ын эдийн засагт оруулах гадаадын хөрөнгө оруулалт 15 тэрбум доллароос давж мэднэ. Лондонд болсон Дойче банкны “Russia One-on-One” хөрөнгө оруулалтын жил тутмын 9 дэх форум дээр ОУ-ын Төв банкны орологч дарга Алексей Улюкаев ингэж мэдэгдлээ. Энэ тоо өсөж мэднэ гэдгийг тэр үгүйсгэсэнгүй. “Хэрвээ инфляц талаас нь авч үзэх юм бол энэ нь бидний хувьд жинхэнэ толгойны өвчин болж мэдэх юм. Хөрөнгө оруулалт бол маш чухал байр суурь юм, учир нь хөрөнгө оруулагчид үүгээр тус улсын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг үнэлдэг юм гэж Улюкаев хэлсэн байна.