Одоо үйлчилж байгаа конвенц Интернетийн хүрээнд ажиллахгүй байгаа учир зохиогчийн эрхийг хамгаалах шинэ конвенци байгуулах саналаа Орос Улсын ерөнхийлөгч Д.Медведев, Давосын эдийн засгийн форум дээр тавих болно. Одоогийн зохиогчийн эрхийг хамгаалах конвенцийг 19-р зууны сүүлч, 20-р зууны дунд үед зохиосон бөгөөд цахим ертөнцөд тохирохгүй, нийцүүлж болохгүй учир шинэ шийдэл олох шаардлагатай байна гэж Д.Медведев хэллээ. Орос Улсад Интернетэд өөрийн эрэл хайгуулийн хуудас хэрэгтэй хэрэггүй гэж удаан маргасан гэж Медведев санууллаа. Энэ асуудал зөвхөн үндэсний нэр хүндийн асуудал биш ижилхэн байдлын асуудал юм. Эрэл хайгуулын хуудас англи хэл дээр байх нэг хэрэг, хэрвээ орос хэл дээр байвал энэ нь зөвхөн тусгаар тогтнолын асуудал биш орос соёлын асуудал юм гэж төрийн тэргүүн хэллээ.Ийм учраас бид цахим ХМХ-ийн хөгжилд нөлөөлөхийг оролдох ёстой гэж Медведев хэллээ.