ОУ, Афганистан улсыг сэргээн босгоход оролцож, тус  улстай эдийн засгийн хэлхээ холбоогоо хөгжүүлэх болно. Өнөөдөр Москвад болох ерөнхийлөгчид Д.Медведев, Хамид Карзай нарын хэлэлцээрийн дүнгээр гарын үсэг зурахаар зэхэж байгаа хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд эдгээрийг тусгасан байна. Уулзалтын нэг гол сэдэв нь цэрэг, техникийн хамтын ажиллагаа, мансууруулах бодисны сувагтай тэмцэх асуудлууд байх болно гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Мансууруулах бодистой тэмцэх цагдаа, цэрэг, цагдааг оролцуулан үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд нь ОУ, Афганистан улсад тусалсаар байна. ОУ-ын их, дээд сургуулиудад өнөөдрийн байдлаар Афганистан улсын 400 гаруй оюутнууд суралцаж байна. ОУ-ын их дээд сургуулиудад төсвийн шугамаар суралцах Афганистаны оюутнуудын тоог жил бүр 100 хүнээр нэмэгдүүлж байна.