“Дакар-2011” уралдааны ялгуусан баатрууд “КАМАЗ-Мастер” багийнхан эх орондоо эргэж ирлээ. Дэлхийн нэр хүндтэй энэ уралдаанаас оросууд 10 дахь удаагийн ойн ялалтаа авчирлаа. Үүнээс гадна “Дакар”-ын түүхэнд анх удаагаа нэг багийн гишүүд эхний 4 байрыг эзэллээ. Дэлхийн хамгийн хурдан, найдвартай ачааны тэрэг гэдгээ “КАМАЗ”-ууд баталлаа.Латин Америкаас олон цаг нисэж ирсэн москвагийн “Домодедово”  нисэх онгоцны буудал дээр оросын тамирчид шууд л  хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Дакар”-ын замд ямар ямар хүндрэл тулгарсан тухай огт ярьсангүй. Энэ уралдаанд оросууд оролцох эсэх нь тодорхой биш байсан юм. 12-р сарын сүүлчээр цаг агаар эрс муудсан учраас “камазчууд” онгоцны буудал дээр бүтэн хоног саатсан юм. Аргентинд сольж суух ёстой байсан онгоцноосоо мэдээж хэрэг хоцорсон билээ. Оросын тамирчид гараанд гарахаас нэг өдрийн өмнө Буэнес-Айресд ирсэн юм. Ийм хол саад тотгортой замыг туулж ирчихээд “Дакарт” ялалт байгуулахын төлөө улам илүү зүтгэх болно гэж тэд мэдэгдэж байсан юм. Уралдааныг зохион байгуулагчид энэ жил маш хүнд замыг сонгож авсан байлаа. Нийт зам нь 9500 километр ба түүнээс 5000 нь хурдны зам байсан юм. Арван дөрвөн үе шаттай энэ маршрут Аргентин, Чили улсуудын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрч байгаа юм. Хамгийн хүнд хэсэг нь Атакамын элсэн цөл байлаа. Агаарын температур нь нэмэх 60 градус, бүхээгт 100 градус байлаа. Энэ хүнд сорилтыг хүн ч техникт тэсэхэд бэрх байлаа. Анх гараанд гарсан багуудийн гуравны нэг нь л барианд орж чадаагүй юм. Анх удаа дөрвөн багаар оролцсон “КАМАЗ-мастер” багийнханы энэ удаа “Дакарт” 20 дахь удаагаа оролцлоо. “Дакарт” 10 дахь удаагаа оролцож ялалт байгуулсан явдал авто машин сонирхогчиддоо ч болон өөрсдөдөө барьсан сайхан бэлэг боллоо. Ийм олон ялалтыг дэлхийд ямарч баг байгуулж байгаагүй юм” гэж тус багийн халаагүй удирдагч Семен Якубов хэллээ. «Ийм  итгэлтэй ялалт байгуулсандаа бид их баяртай байна. “КАМАЗ”-ын баг тэргүүлэгч болсон нь бидэнд таатай байна. Ялалт бидэнд тийм амар олдоогүй, тэмцэл их ширүүн байсан. Уралдааны эхэнд байдал ямар хэцүү байсныг та бүхэн харсан биздээ. Төгсгөлд нь ч гэсэн дөрөв дүгээр байрын төлөө өрсөлдөж байсан болохоор тэмцэл үргэлжилсээр байсан гэж Семен Якубов тэмдэглэв. “КАМАЗ-Мастер” багийн жолооч “хаан”  хочтой Владимир Чагин энэ уралдааны долоон удаагийн аврага боллоо. Энэ бас үнэмлэхүй дээд амжилт юм. Тэрээр бас “Дакар”-ын үе шат болгонд 63 удаа ялалт байгуулжээ. Үнэнийг хэлэхэд энэ үнэхээр хэцүү ялалт байсан гэж Владимир Чагин  тэмдэглээд «Уралдааны дунд үед Алес Лопрайс маш хурдтай явж бид 3-р байрт орсон, хоцролт мэдэгдэхүйц байсан. Мэдээж хэрэг сэтгэл тавгүй байлаа. Харин бид хүчээ шавхаж, энэ хоцрогдолыг арилгасан юм. Маш сайхан хэсэг байсан юм, үнэмлэхүй дүнгээр бид 5-р байр эзлэж байсан юм. Энэ нь миний “Дакар”-ын үе шат дахь 60 дахь ялалт байсан юм. Машин маань нисэж байгаа юм шиг л байсан тэр өдөр бид нэг ч дугуйгаа хаданд шүргүүлээгүй юм. Үүний дараа л амжилт бидний талд ирж бид ялалт байгуулсан билээ» гэж Чагин ярилаа. Одоо жаахан амарсныхаа дараа “КАМАЗ-Мастер” баг “Торгоны их зам-2011” уралдаанд бэлтгэж эхлэнэ. Энэ уралдаан 7-р сард гараандаа орно. Уралдаан Орос Улсын нутаг дэвсгэрт болох юм. Багын гишүүд хүчээ сэлбэж, “КАМАЗ”үйлдвэрийн инженерүүд машинаа улам хурдан найдвартай болгохын тулд “илбэдэн засах» болно.