Оросын  ба  АНУ-ын НАСА агентлагийн сансрын нисгэгчид «Союз» сансрын хөлгийн буулгах аппаратаар онцгой нөхцөлд ой,намагт буух  ажиллагааг сургуулилаж эхэллээ. Интернациональч дөрвөн баг Москва орчмын  цаст нутагт эсэн мэнд  гарах туршилтад оролцож байна. Олон улсын сансрын станц руу нислэг хийх гэж байгаа  хоёр орны зургаан сансрын нисгэгч болон оросын сансрын нисгэгчдийн отрядад нэр дэвшсэн зургаан хүн эдгээр багийн бүрэлдэхүүнд оржээ. Багийн гишүүд амь мэнд гарах сургууль 1-р сарын 20-30-ны өдрүүдэд  Москва мужид хийх тухай Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ирина Рогова  мэдээлэв. «Буулгах аппарат ер бүсын онцгой нөхцөлд урьдчилан төлөвлөөгүй  цэгт буух үед багийн гишүүд сандралгүй  газар дээр чиг баримжаагаа олж, амь мэнд гарах арга хэмжээ авахад эдгээр  сургууль нэн чухал ач холбогдолтой. Гурван өдөр үргэлжлэх сургуулийн явцад  аппаратыг буулгах, түүнээс гарах, скафандраас гарч, илч тусгаарлуулах даавуугаар хийсэн хувцас өмсөх  зэрэг ажиллагааг сургуулилна» гэв. Багийн бух гишүүн  гурван өдрийн турш бүр 60 хэмийн хүйтнийг ч хэвийн давах илч тусгаарлуулах тусгай хувцастай. Сансрын нисгэгч бүр  6 литр ус, хүнс хоол, ойр зуурын эмнүүд, радио станц, дохиолох хэрэгсэл, загас барих дэгээ, жижиг хөрөө, гурван гол төмөр бүхий хосгүй гар буутай. Туршилтад оролцогчид гар хумихан сууж ,өөрсдэд нь  тусламж үзүүлэхийг хүлээхгүй  гэж Ирина Рогова цааш нь хэлээд «Мэдээжээр багийн гишүүдэд ямар ч аюул учрахгүй. Сургагчид болон бүх сансрын нисгэгчийн эрүүл мэндийг ажиглах эмч нар хамт байх болно. Сансрын нисгэгчид сургуулийн явцад түр хоргодох  урц барих юм. Түүдэг асааж хоол хийнэ. Түүнчлэн эрэх-аврах албадтай хамтран ажиллах ажиллагааг сургуулилах юм. Гол төлөв шөнө дохионы пуужинг хөөргөж  мөн сургууль хийнэ» гэлээ. Геннадий Падалка тэргүүтэй багийн гишүүд бусдаас түрүүн туршилт хийж эхэллээ. 52 настай сансрын нисгэгчийн  гурван удаа хийсэн   урт хугацааны нислэг нийт 585 хоног үргэлжлэсэн билээ. Тэрээр ОУСС-ад ажилласан хоёр багийн дарга байсан хийгээд задгай сансарт найман удаа гарч ажиллажээ. 2012 оны 4-р сард хийх сансрын нислэг нь Падалкагийн хувьд дөрөвдэх нь юм. НАСА агентлагийн сансрын нисгэгч Жо Акаба бол 2 дахь оролцогч юм.Мэргэжлийн талаар сургуулийн багш бол  Пуэрто-Рико гаралтай анхны сансрын нисгэгч билээ.43 настай Акаба ОУСС-ад Падалкатай  хамт ажиллана. Иймээс мөн сургууль хамтран ажиллахад нь туслах ёстой. Сансрын нислэг анх удаа хийх Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн ажилтан 35 настай Алексей Хоменчук багийн  3 дахь гишуун боллоо. Тэрээр нээлттэй шалгаруулалтын  дүнгээр саяхан сансрын нисгэгчдийн отрядын бүрэлдэхүүнд орсон байна. Сансрын нислэг анх удаа хийх Андрей Бабкин, Иван Вагнер нар  болон нийт 514 хоног 12 цаг үргэлжлэсэн дөрвөн сансрын нислэг хийсэн Юрий Маленченко 1-р сарын 23-нд сургуулилаж эхлэнэ. Маленченко бол нислэгийн явцад гэрлэсэн дэлхийн цорын ганц сансрын нисгэгч билээ. Тэрээр 2003 оны 8-р сарын 10-нд ОУСС дээр ажиллахдаа Орос гаралтай АНУ-ын иргэн Екатерина Дмитриеватэй эчнээ хурим хийжээ. Оросын сансрын нисгэгчдийн отрядын бүрэлдэхүүнд орох Олег Новицкий, Сергей Кудь-Сверчков нар болон америкийн сансрын нисгэгч Кевин Форд нар 3 дахь бүлэгт багтсан байна. Дашрамд хэлэхэд Новицкий Форд нар 2012 оны 10-р сард ОУСС-ад ажиллаж эхлэх багийн бүрэлдэхүүнд оржээ. 39 настай Роман Романенко тэргүүтэй  баг туршилтыг дуусгана. Тэрээр ЗХУ-ын хоёр удаагийн баатар Юрий Романенкогийн хүү юм. Роман 2009 онд ОУСС-ад 187 хоног ажиллажээ. Роман Романенко НАСА агентлагийн  туршлагатай сансрын нисгэгч Томас Машберн, анхны нислэг хийх Денис Матвеев нартай хамт  ажиллах юм.