АНД-н парламентын форумын чуулганд оролцохоор Улаанбаатар хот явахынхаа өмнө Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов өнөөдөр  ОХУ-д Монгол улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Долоожингийн Идэвхтэнтэй уулзлаа. Элчин сайд  Холбооны зөвлөлийн даргын хийх гэж байгаа айлчлалд нь амжилт хүсээд  “Таныг хүлээж байна, та Монгол улсын хувьд хүндтэй, ойр дотнын хүн” гэж хэлсэн байна. Тус улсын удирдлагуудтай уулзах айлчлалын хөтөлбөрийг  тэд тодорууллаа. Монгол улсын ерөнхийлөгч энэ үеэр Давост байна гэж Долоонжингийн Идэвхтэн мэдэгдлээ. Холбооны зөвлөлийн дарга үүнд “ойлгомжтой хандаж” байгаагаа илэрхийлээд 9-р сард Улаанбаатарт дахин очихдоо Монгол улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөсөн байгаа гэж мэдэгдсэн байна. Монгол улс миний хувьд ойр дотны, хайртай улс минь бөгөөд хэд хэдэн удаа очиж байсан очих болгондоо баяртай байдаг юм гэж Холбооны зөвлөлийн дарга нэмж хэлсэн байна. Энэ жилийн 9-р сард болох Байгал нуурын эдийн засгийн форумд тус улсын ерөнхий сайд тэргүүтэй томоохон төлөөлөгчдийн хэсэг ирнэ гэж үзэж байна гэж ОХУ-ын парламентын дээд танхимын дарга мэдэгдсэн байна.