Польшийн ерөнхий сайд Дональд Туск орос - польшийн харилцааг сайжруулахыг хүсэж байна гэж мэдэгдлээ. “Өнөөдөр Москва, Варшавын харилцаа амаргүй байна. Урьд нь байснаасаа ч хүнд байдалд байна” гэж 2010 оны 4-р сард польшийн ерөнхийлөгч Лех Качиньский болон тус улсын дээд тушаалын удирдагчдын амь насыг хороосон онгоцны сүйрлийг мөрдөн байцаах ажил дуусантай холбогдуулж хийсэн сеймийн хуралдаан дээр тэрээр хэллээ. Орос, польшийн харилцаа одоо ороод байгаа энэ хүнд нөхцөл байдлаас гарах аргыг олох нь засгийн газрын танхимын зорилго гэж Туск  тэмдэглэлээ. “Засгийн газар маргалдааныг хурцатгах шинэ баримтыг эрэх ёсгүй гэж” ерөнхий сайд нэмж хэллээ. Амь насаа алдсан ерөнхийлөгчийн дүү Ярослав Качиньскийн толгойлож байгаа “”Шудрага ёс ба дэг журам” сөрөг намынхан польшийн ашиг сонирхолыг хамгаалсангүй гэж Тускыг шүүмжиллээ гэж РБК мэдээллээ.