Түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Зин аль-Абидин Бен Алигийн гэр бүлийн гишүүн 30 гаруй хүнийг Тунист баривчиллаа. Улс орноосоо зугтан гарах гэж байхад нь тэднийг баривчилсан байна. Эдгээр хамаатнуудыг “эх орныхоо эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа юм. Баривчлагдсан эдгээдүүдийн авч явсан үнэ цэнтэй олон зүйлийг лхагва гаригт зурагтаар үзүүлсэн байна. Мөрдөн байцаалт дууссаны дараа тэднийг шүүх болно. Бен Алиг Саудын Арав улс руу зугтсаны дараа эмхэлэн байгуулсан үндэсний эв нэгдлийн засгийн газрын шийдвэрээр шоронд хоригдож байсан бүх улс төрийн хоригдлуудыг суллах болсон нь лхагва гаригт мөн тодорхой болсон байна.  Тунисийн түр ерөнхийлөгч Фуад Мебазаа, зурагтаар ард түмэндээ хандаж үг хэлэхдээ өнгөрснийг устгаж, шүүхийн бие даасан систем байгуулна гэж амаллаа.