Тактикийн цөмийн зэвсгийг хорогдуулах тухай Москватай хийх хэлэлцээрт бэлтгэх ажлыг Вашингтон идэвхижүүлж байна. Зэвсэглэлд хяналт тавих хэлэлцээрийг хэрхэн мөрдөж байгааг хянах болон шалгах асуудал хариуцсан АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах Роуз Готтемюллер энэ тухай мэдэгдлээ. Стратегийн бус цөмийн зэвсгийг талаар Орос Улстай хийх яриа хэлэлцээнд идэвхтэй бэлтгэх ажил хийж байна гэж тэр тэмдэглэсэн байна. Тактикийн цөмийн зэвсгийг хорогдуулах тухай асуудалд шилжихийн тулд эхлээд СДЗ-ийг хорхогдуулах тухай хоёр талын гэрээг биелүүлж эхлэх шаардлагатай гэж Москва үзэж байгаа юм. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Европ дахь ердийн зэвсэгийн тухай болон ПДХ системийн тухай асуудал үлдсэн хэвээрээ байна.