Өнөөдөр ажлын айлчлалаар Москвад ирэх Белоруссийн ерөнхий сайд Михаил Мясниковичтой ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин хэлэлцээр хийнэ. Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр “2011 онд Белорусст нийлүүлэх нефтийн нөхцөл, энэ жилийн турш Белорусст худалдах байгалын хийн үнэ, белоруссийн АЦС барих тухай, санхүүгийн тусламж үзүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ” гэж белоруссийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. Удахгүй болох Холбооны улсын Сайд нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд бэлтгэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээс энэ албан тушаалыг хаших болсон белоруссийн ерөнхий сайдын гадаадад хийж байгаа анхны айлчлал нь Москвагийн айлчлал боллоо.