Ойрхи Дорнодоор хийсэн айлчлалдаа Д.Медведев сэтгэл хангалуун байна

Орос Улсын ерөнхийлөгч Д.Медведев Иордан болон палестины нутгаар хийсан айлчлалынхаа дүнд сэтгэл хангалуун байна. Энэ хоёр улс бол хоёулаа манай Ойрхи Дорнодын түншүүд юм гэж Д.Медведев хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. “Хэлэлцээрийн ажиллагааны нэг оролцогчийн хувьд Орос Улс, Палестинд төр улсаа байгуулахад нь туслаж, эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч үргэлжлүүлэх болно” гэж тэр амаллаа. Эдийн засгийн томоохон төслүүд тэр дундаа АЦС барих төслийг Иордан улсад хэлэлцлээ. АЦС барих төслийн тендерт ОУ оролцоно гэж Медведев тэмдэглэлээ. Арабын орнуудтай манай холбоо хэдий чинээ нягт байна, Ойрхи Дорнодын нийтлэг нөхцөл байдал төдий чинээ сайн байх болно гэж төрийн тэргүүн үзэж байна. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах дөрвөн зуучид харилцан мэдээлэлцэж ажиллах ёстой гэж Д.Медведев мэдэгдлээ. Ойрхи Дорнодын одоогийн нөхцөл байдлын талаархи НҮБ, ЕХ, АНУ, ОУ-ын байр суурь олон талаар нийцэж байгаа юм гэж тэр тэмдэглэлээ.