Орос улсын олон нийтийн танхимын төлөөлөгчид өнөөдөр ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахдаа, авилгал, хээл хахуулын асуудал, ундэстэн хоорондын харилцааны асуудал болон хууль сахиулах байгууллагын шинэчлэл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. “Манай танхимд ерөнхийлөгч авилгалын тухай илтгэл бэлтгэхийг даалгасан юм, тэгэхлээр даалгавар, зөвлөлгөө маягаар өгөх зүйл Медведевт байгаа бололтой” гэж Олон нийтийн танхимын гишүүн Ольга Костина РИА Новости агентлагт ярьсан байна. Энэ жил анх удаагаа болсон авилгалтай тэмцэх зөвлөлгөөн дээр ерөнхийлөгч Д Медведев авилгалтай тэмцэх ажилд амжилт бага байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Авилгалтай тэмцэх ажлын үр ашгийн тухай жил тутмын илтгэл бэлтгэхийг ерөнхийлөгч Д.Медведев Олон нийтийн танхимд даалгасан байна. Олон нийтийн танхим энэ илтгэлийг бэлтгэх хүрээнд, авилгал хээл хахуулын тухай санал гомдол хүлээж авах “шууд утас” бүс нутгуудад ажиллуулахаар төлөвлөж байна.