НАСА  2016 он гэхэд сансарын жолоодлогот хөлөг бүтээж чадахгүй. Америкийн конгресст оруулсан Үндэсний сансарын агентлагын илтгэлд ингэж өгүүлжээ. Тэгэхлээр ОУСС-д бүх хүн болон ачааг оросын “Союз” хөлөг хүргэнэ гэсэн үг.Сансарын хөтөлбөрийн санхүүжүүлэлт муу байгаа учраас удааширч байна гэж НАСА тайлбарлаж байгаа юм. Харин АНУ-ын бие даасан шинжээчид өөрөөр тайлбарлаж байна. Хамгийн амжилттай байдлаар авлаа гэхэд л шинэ хөлөг 2018, бүр 2020 оноос нааш бий болохгүй. Түүнээс гадна “шаттлуудын” эрин үе дуусаж байна. “Дискавери хөлгийг “ 2-р сарын 24-нд, “Индевора” хөлгийг 4-р сарын 19-нд тус тус хөөргөхөөр төлөвлөөд байна. Хэрвээ “Атлантис” хөлгийг нэмж хөөргөхгүй бол эдгээр нь энэ хөлгүүдийн сүүлчийн нислэг болно. Энэ асуудлыг одоохондоо шийдээгүй байна, гэхдээ санхүүжүүлэлтий нь батлаагүйгээс биш бололтой. “Атлантис” хөлгийн түлшний савыг “Дискавери” хөлгийг хөөргөхдөө ашиглаж магадгүй байна. “Дискавери” хөлгийн түлшний саванд цууралд гарсан явдал олны анхаарал татаад байгаа учир одоо ийм вариантыг авч үзэж байгаа бололтой. Сансарт хүн анх удаа ниссэн 50 жилийн ойгоор оросын “Союз” хөлөг сансарын цорын ганц тээвэрлэгч болж байгаа нь билиг дэмбэрэлтэй зүйл юм. ОУСС руу нислэг хийх шахуу графикаас болж оросын тал жилд хийх сансарын хөлгийн тоог 4-өөс 5 хүртэл нэмэгдүүлэхээр шийдсэн байна. Энэ нь манай боломжийг улам өргөжүүлж өгч байна гэж сансарын салбарын мэргэжилтэн Игорь Лисов үзэж байна. Тэр хэлэхдээ: «2009 онд ОУСС-д очих багийн тоог 6 хүн болгосны дараа л сансарын жуулчин авах манай боломж үгүй болсон юм. Үүний тулд бүхээгт 5 хүн байж зургаа дахь нь нисэж, бууж байх болж байгаа юм. Тав дахь Союз нэртэй хөлөг энэ нүхийг битүүлэх бөгөөд зургаан хүний бүрэлдхүүнтэй багийг байнга цааш нь нааш нь зөөх болно. Хэрвээ нэмэлт хөлөг хөөрөх юм бол тэнд бусад хүмүүсийг тээвэрлэх болно. Ийм хөлгийг манай, нэг хөлгийн дарга, хоёр жуулчинтай заавал ОУСС руу биш ямарч тойрог зам руу хөөргөж болно» гэлээ. Ийм маягаар сансарын жуулчлал эргэж ирнэ. ОУСС руу 2013 оноос жил бүр гурван хүнийг хөөргөх болно гэж “Спейс эдвенчурс” компани мэдээллээ. Ийм нислэгийн үнэ өртөг нь өсөж байгаа ч гэсэн хүссэн хүмүүсийн тоо буурахгүй байна. Тэгэхдээ л “Союз” хөлгийн үндсэн зорилго бол ОУСС-ийн багийг солих явдал юм. НАСА 2012-2013 онуудад оросын хөлөгт өөрийн одон орон судлаачидад 12 суудал худалдаж авахаар “Роскосмос”-той тохиролцсон байна. Хэрвээ ОУСС-аас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх болбол энэ ажлыг оросын хөлөг л гүйцэтгэх болно. ОУСС-ийг үйл ажиллагаагаар хангах ажил бол оросын сансарын хөтөлбөрийн цорын ганц  зорилго биш. АНУ Сар руу экспедиц явуулах ажлаас татгалзаад байхад, ОУ гучин жил завсарласныхаа дараа Сарыг автомат аппаратуудын тусламжтайгаар судлах ажлаа идэвхитэй сэргээж байна. Саран дээр оросын байнгын ажиллагаатай бааз байгуулах ажлын эхлэл болох “Луна-Глоб”, “Луна-Ресурс” аппаратуудыг бэлтгэх ажил бүрэн хэмжээгээр явагдаж байна. Энэ аппаратуудыг 2012-2013 онуудад хөөргөхөөр төлөвлөж байна.Энэ оны сүүлчээр оросын “Фобос-грунт” станцийг Ангараг руу хөөргөнө. Энэ ижилгүй аялалын үеэр Ангарагын хөрсний дээжийг авах ба дагуул гариг Фобос дээр бактер, ургамлын үр, мөөг зэрэгтэй капсулыг хүргэх болно. Энэ аялалын дараа амьд организмд сансарын радиац хэрхэн нөлөөлдөг тухай баримт эрдэмтэдийн гар дээр бий болно. Ангараг мэтийн гариг руу нислэг хийх гариг хоорондын удаан хугацааны экспедицийн нислэгийн үед хүний биед нөлөөлөх хортой үйлчилгээнээс хамгаалах найдвартай хамгаалалтыг бүтээх болно. Алс холын галактик, өөр гариг, Нарны байдал зэргийг судлах оросын өөр аппаратуудыг бас хөөргөх болно. Ирээдүйд ихэнх сансарын аппарат, станциудыг хөөргөх “Восточный” сансарын буудлыг засварлах ажлыг түргэсгэж, сансарын жуулчидад зориулсан тойрог замын анхны зочид буудал барих ажлыг эхлүүлэх болно.