Стратегийн өрсөлдөгчид АНУ, Хятад улсууд элэгсэг харилцааны хэлбэрийг хайж байна. БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн Вашингтонд хийж байгаа албан ёсны айлчлалын зорилго нь ийм юм. Энэ айлчлал “худалдааны”, “хүйтэн”, “дайнууд” гэсэн нэртэй хурц сөргөлдөөний өнгөн дээр болохнээ. Хятадын тэргүүн АНУ-д долларын хувьд нилээд хатуу ханштай юанийг авчирлаа. “Валютын дайнд” энх тайван зарлах гэсэн энэ зовлон туулсан алхамыг эдийн засгийн томоохон түнш нь тал хувиар л үнэллээ. Юанийн ханшийг өөрчлөх ажил хангалттай биш байна гэж америкчууд үзэж байна. Хятадтай хийж байгаа худалдааны хомсдолыг багасгахын тулд демпингийн эсрэг арга хэмжээ авах хятадын бараанд тавих экспортын татварыг цаашид нэмэгдүүлнэ гэсэн үг үү? Ху Зиньтао, Барак Обама нар хүнд нөхцөлд болох хэлэлцээрийн хоёр үе шат болон хоёр удаагийн хамтарсан үдийн зоог дээр энэ асуултын хариултыг олох болно.АНУ бол дампуурлын орон. Түүний улсын өр 14 триллион долларт хүрээд байна. Хятад “лууны” алт-валютын нөөц нь хямралын үед ч 2,85 триллион доллароор өссөн билээ. Хятадын алт-валютын нөөц нь ОУВС-гийн нийт нөөцийн гуравны нэгтэй тэнцэх, Европын бүсийн бүх орнууд, Орос, Өмнөд Солонгос, Япон, Саудын Арав улсуудын нийлбэр нөөцөөс их юм. Хятадын валютын нөөцийн долларын хэсгийг үнэгүйжүүлэх аюултай хяналтгүйгээр доллар их хэмжээгээр хэвлэхгүй байхыг Барак Обамад Ху Зиньтао үнэмшүүлж чадах бол уу? Хэрвээ үгүй бол Барак Обама, Цагаан ордонд  2 жил байх хугацаандаа сонсохыг хүсээгүй зүйлээ хятадын тэргүүнээс сонсох байх. Учир нь Хятад улс, АНУ-ын өрийн векселийн дэлхийн томоохон эзэн улсын хувьд нэг талаас векселийг түншдээ тулгаж болох юм. Бүр түүний эдийн засагт зээл олгох үйл ажиллагаагаа дахин харж үзэж болох юм. ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тэмдэглэхдээ: «АНУ, Хятад улсууд одоо санал зөрөлдөж байгаа цаашид зөрөлдөх асуудлаар байр сууриа ойртуулахаас өөр аргагүй. Эдгээр асуудлын үндэс нь Хятад улс эрчимтэй хөгжиж, эдийн засгийн болон цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаад оршиж байгаа юм. Харин АНУ уналтанд орж яваа улс. Энэ нь түүхэн үйл явц бөгөөд эндээс хэн ч зугтаж чадахгүй. Хятад улс бүх талаар дэлхийн тэргүүн гүрэн болохын төлөө зүтгэж байна. АНУ тэргүүлэх байр сууриа Хятад улсад алдахыг хэзээч хүсэхгүй бөгөөд энэ зорилгодоо хүрэхэд нь ямарч аргаар хамаагүй саад болох болно. Энэ байдал нэг, хоёр жил ч биш хэдэн арван жил үргэлжлэх бөгөөд Хятад улс зорилгодоо хүрч, АНУ, Хятад улсыг дэлхийн тэргүүлэх гүрэн гэж хүлээн зөвшөөрөх хүртэл үргэлжилэх болно» гэж Яков Бергер хэллээ.Дөрвөн жилийн өмнө Ху Зинтаог Цагаан ордоны өмнө үг хэлж байхад сэтгүүлч маягаар нууцаар орж ирсэн нэгэн хятад эмэгтэй, Хятад улсад шүтэн бишрэх эрх чөлөөг нухчин дарж байна гэж дэлхий дахинд дуулдахаар хэлсэн билээ. Энэ удаа аюулгүй байдлынхан маш анхааралтай ажиллаа, харин Барак Обама өөрөө л хятад зочиндоо гашуун үрэл чулуудах бол уу? Хятадад эрүүгийн гэмт хэрэгтэн гэж тооцож шоронд хорьж байгаа дэлхийн энх тайвны Нобелийн шагналтан хүний эрхийг хамгаалагч Лю Сябог  шоронгоос сулалуулах асуудлыг тэрээр тавих болно. Харин Бээжинд хэн нь хэн бэ гэдгийг үзүүлэхийн тулд Вашингтон, Ху Зиньтаогийн онгоц АНУ-ын нутаг дэвсгэр дээр газардаж байхад Тайваньд байлдааны пуужин хөөргөсөн байна. Энэ нь Хятад улс саяхан тав дахь үеийн сөнөөгч онгоцыг туршсан явдалд өгсөн хариу бололтой. Ямарч байлаа гэсэн хоёр талын харилцааг ирээдүйд сайжруулах улс төрийн шийдвэрийг хоёр орны тэргүүнүүд гаргахын тулд хүйтэн дайны үеийн сонгодог шинж тэмдэгийг зайлуулах хэрэгтэй болж байна.