Гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх банкууд «Сколково» оросын төслийг сонирхож байна гэж  Улсын Думын депутат, Бүс нутгийн банкуудын холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков мэдэгдлээ. Инновацийн технологи эрсдэлтэй байсан ч хөрөнгө оруулагчдад нэлээд ашигтай байна. Тэрээр «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө гадаадын санхүүгийн байгууллагууд үүнийг сайн ойлгож байна гээд «Сколково» хөрөнгө оруулалтын төвийн хөгжилд хөрөнгө оруулах хэтийн төлөвийг  Улсын думд авч үзэж хэлэлцсэн дугуй ширээний уулзалтыг дүгнэв. Дэлхийн олон орны бизнес эрхлэгчид ба эрдэмтэдийн хүчин чармайлтыг нэгтгэх инновацийн хотхоныг Москва орчимд байгуулах төлөвлөгөөг  ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн оны эхээр зарлан мэдээлсэн билээ. Америкийн Cisco, Boeing түүнчлэн финляндийн  Nokia,  голландын Philips  гээд  томоохон компаниуд оросын төсөлд нэгдэхийг хүсч байгаагаа илэрхийлэв. Жишээ нь Cisco алсын зайн холбоо харилцааны компани оросын инновацийг дэмжихээр 10 жилийн дотор 1 тэрбум доллар оруулах төлөвлөгөөтэй байна. Хятадын тэргүүлэх компаниуд ч «Сколково» төслийг сонирхож байна. Ойрын гурван жилд сколковогын төслүүдэд 36 тэрбум гаруй рубль оруулна. Эдүгээ төсөл шинэ түвшинд  гарч байна. Гадаадын санхүүгийн томоохон байгууллагууд  инновацийн хотхон байгуулах төслийг бас  сонирхож байна гэж Анатолий Аксаков хэлэв. Тэр тэмдэглэхдээ: «Орост  ажиллаж байгаа санхүүгийн томоохон бух байгууллага тухайлбал америкийн тэргүүлэх Merrill Lynch, Goldman Sachs түүнчлэн германы Deutsche Bank  оросын инновацийн төслийн хэрэгжүүлэлтэд зохих байр эзлэх бодлоготой байна. Энэ нь сайн шинж тэмдэг билээ. Энд үнэхээр ашиг олохоо тэд ойлгож байна. Хөрөнгө оруулагчид «Сколково» төсөл болон Оросын ерөнхийлөгчийн зарлан мэдээлсэн улс орныг шинэчлэх хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хөгжилд итгэж байна. Сколково бол Оросын хувьд цоо шинэ төрлийн  бизнес болсон» гэж Анатолий Аксаков хэллээ. Энэ нь зах зээлийн захиалгыг баримжаалсан ШУ-ны  шинэ санаа, боловсруулалтыг технологи ашиглах эрхийн хэлбэрээр худалдах бизнес- хавсрага ШУ юм гэж депутат тайлбарлан хэллээ. Хамгийн гол нь оросын өргөн цар хүрээтэй төслийг эрдэмтдэд төдийгүй хөрөнгө оруулагчдад тохиромжтой ашигтай болгох хэрэгтэй гэж депутат тэмдэглэв. Сколковод дээд зэргийн либерал уур амьсгал зонхилох юм. Төвийн нутаг дэвсгэр онцгой статустай, төсөлд нэгдэгсэд эрдэм шинжилгээний үйл ажиллагааны сайхан нөхцөлтэй байх болно. Урьд үзэгдээгүй хөнгөлөлт  олгож, гаалийн  татвараа хураамжийг нөхөж, гадаадын мэргэжилтнүүд ба тэдний гэр бүлийн гишүүдэд визийн дэглэмийг хөнгөтгөж, татварыг нэлээд багасгана гэж Аксаков мэдээлэв. «Эдгээр хөнгөлөлт төслийн эздийг хамрана. Банкууд  төсөлд нэгдэж хөрөнгө оруулвал тэдэнт бас хөнгөлөлт олгох юм. Бид оросын инновацийн хотхонд бүртгэгдсэн дээд зэргийн технологийн компаниудын үнэт цаасны эздэд тусгай хөнгөлөлт олгох хуулийн төслийг бэлтгэж байна» гэж Анатолий Аксаков хэлэв. Хөнгөлөлт, таатай болзол  эрчим хүч хэмнэх болон цөмийн сансрын компьютерийн технологи, алсын холбоо харилцаа, программ  хангамжийн боловсруулалт зэрэг эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх салбаруудыг хамрах юм. Сколково оросын дээд зэргийн технологийн цорын ганц төв бишээ. Энэ нь чухал юм. Удахгүй ийм төвийг улс даяар байгуулж эхлэнэ. Энэ нь оросын ч гадаадын ч банкууд санхүүгийн хөрөнгөө  оруулж, ашиг олно гэсэн үг гэж парламентын гишүүд тэмдэглэв.