Үндэсний эв нэгдлийн шинэ засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр Тунист болно. Энэ засгийн газрын гол гол албан тушаалд түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Зин эль-Абидин бен Алигийн талыхан байгаа нь ард түмний дургүйцлийг төрүүлж байна. Засгийн газрын шинэ танхимыг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал тус улсад мягмар гаригт болжээ. Энэ засгийн газрыг аврахын тулд ерөнхий сайд Мохаммед Ганнуши, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Фуад Мебазаа нар бен Алигийн намаас гарч байгаагаа зарлалаа. Тэглээч гэсэн Ганнушигийн засгийн газраас сөрөг хүчний дөрвөн сайд сайн дураараа гарсан байна.