ОУ-д лалын телевизийн суваг ажиллаж эхлэнэ. ОУ-ын муфтийн Зөвлөлийн дарга Равиль Гайнутдин, оросын анхны лалын суваг 2-р сарын сүүлчээр гарч эхлэнэ гэж хэллээ. Бусад шашны төлөөлөгчидтэй тэвчээртэй харьцах ёсонд залуучуудыг сургах хүмүүжлийн ажилд энэ сувгийн нэвтрүүлгүүдийг зориулна. Москвад 12-р сарын 11-нд Манежийн талбайд болсон эмх замбараагүй байдлаас хойш үндэстэн хоорондын асуудалд онцгой анхаарал хандуулах болсон юм.