Оросын Арктикын эх газрын хүзүүвчинд хайгуул хийх ажил доод тал нь 1 тэрбум доллар болно гэж “Роснефть” компанийн дэд ерөнхийлөгч Питер О Брайен мэдэгдлээ. Мэдээ баримтаас харахад зарлага бүр илүү болж мэднэ гэж тэр тэмдэглэлсэн байна. Хайгуулын ажил 5-7 жил үргэлжилнэ. Оросын Арктикын эх газрын хүзүүвчийг хамтран эзэмшихээр Оросын “Роснефть”, английн ВР компаниуд тохиролцсон билээ. ОУ-ад болон дэлхийн бусад бүс нутагт түүхий эд олборлох, хайгуул хийх хүрээнд түншийн харилцаа тогтоох, хувьцаагаа харилцан солилцох тухай хэлэлцээрт өнгөрсөн долоо хоногт тус компаниуд гарын үсэг зурсан билээ.