Афганы армид зориулсан оросын нисдэг тэргийг нийлүүлэх асуудлыг ОХУ, НАТО-гийн төлөөлөгчид Брюссельд хэлэлцсэн байна. Энэ тухай ОУ-аас НАТО-гийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдлээ. Афганы мэргэжилтнүүдийг сургах, сэлбэг нийлүүлэх зэрэг асуудлуудыг бас хэлэцсэн гэж тэрээр хэлсэн байна. Эхний ээлжинд ОУ хамтын ажиллагааны цар хэмжээг сонирхож байна гэж Рогозин хэлсэн юм. Афганы армид нисдэг тэрэг нийлүүлэх ажил, “санхүүжүүлэлт орж ирсний дараа” эхлэнэ гэж тэр хэллээ.