В.Путин өнөөдөр ахмадын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзна. Засгийн газрын хэмжээнд ахмадуудын асуудал хариуцсан Зөвлөл байгуулах асуудал хэлэлцэх хэргийн гол сэдэв болно. Үүнээс гадна эд хөрөнгийн, нийгмийн, хууль эрх зүйн асуудлуудыг хэлэцэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар ОУ-д Эх орны их дайн, Афганын дайн, хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр болсон зэвсэгт мөргөлдөөн зэрэгт оролцсон ахмад дайчдыг нэгтгэсэн байгууллага ажиллаж байна. Засгийн газар, ахмадын байгууллагуудад жил бүр улсын тусламж үзүүлж байна. Энэ жил тэдний хэрэгцээнд зориулж 270 сая рубль гаргаад байна.