Бүх дэлхийн үнэн алдартны шашинтнууд Христосыг загалмайлсан баярыг тэмдэглэж байна. Олон зууны өмнөх энэ өдөр Иордан голын усанд Иисус Христосыг загалмайлсан юм. Тэр үед бурхан Эцэг, Хүү, Гэгээн сүнс гэсэн гурван хэлбэрээр үзэгдсэн юм. Эртний ёс заншлаар лам нар шөнө нь усыг загалмайлдаг байна. Зоригтой нөхдүүд, оросын уламжлалт мөсний цооногт усанд сэлэх тоглоомыг тоглодог байна. Мөсний цооног дахь загалмайлсан усанд сэлнэ гэдэг бурхан багшийн нууцлалтай учирч байна гэсэн үг гэж Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл урьд нь мэдэгдсэн билээ. Москвад 70 орчим мөсөн цооног бэлтгэсэн байна. Түүний ойролцоо түргэн тусламжийн машин болон аврагчид жижүүрлэж байна. Урьд шөнө нийслэлийн дүүрэгт 16 градус хүутэн байлаа.