ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт Иордани улсад хүрэлцэн ирлээ. Өнөөдөр тэрээр 2-р Абдулла хаантай уулзаж, Христосыг загалмайлсан газар очно. Медведев, Иорданийн хаантай Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудал, шашны хэт даврах үзэл, ойрхи дорнодын энэ улсад оросын мэргэжилтнүүдийн барих АЦС-ийн ирээдүйн тухай асуудал зэргийг хэлэлцэнэ. Энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа Өмнөд Солонгос, Франц, Канад улсууд илэрхийлээд байна. Түүх, шашны дархан цаазтай газар “Христосыг загалмайлсан газар” Д. Медведевийн хийх аялалын тухай ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько сэтгүүлчидэд ярилаа. ОУ, тэнд мөргөлчидөд зориулсан цогоцолбор барьж байгаа бөгөөд 3-р сар гэхэд барьж дуусах ёстой. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Палестины өөртөө засах орноор аялсан тухай сэтгэгдлээ “Твиттер” дээр бичсэн байна. Палестинчууд ОУ-д хайртай юм байна гэж тэр бичээд, “эртний Иерихон хотын гудамжуудад хүмүүсийн үнэн сэтгэлээсээ хандаж байгаа сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрхэд тааламжтай байлаа. Энэ нутагт энх тайван зайлшгүй хэрэгтэй байна” гэж төрийн тэргүүн тэмдэглэжээ.