Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев худалдан авахыг гадаадынханд хориглосон газар нутгийн цэсийг батлав. Газрын хуулийн дагуу  гадаадын иргэд болон харьяалалгүй хүмүүс, гадаадын хуулийн этгээдүүд цэсий нь  төрийн тэргүүний батлаж тогтоосон хил орчмын бүст газар, талбайг өмчлөн авч болохгүй. Дэлхийд газар худалдан авахыг янз бүрийн арга хэлбэрээр хязгаарласан байдаг юм. Улс орны хил хязгаартай холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудал үүнд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэд хэдэн улсад гадаадынхан газар, талбайг худалдан авахыг бүрэн хоригложээ. Тухайлбал Хятад, Израиль, Эстони, Румын, Белорус, Албани, Вьетнам,Тайланд, Индонези зэрэг улсад тийнхүү хориглосон байна. Түүнээс гадна олон улс жишээ нь Унгар, Турк,Марокко, Литва ба Канад, АНУ-ын хэд хэдэн муж улсад хөдөө аж ахуйн эргэлтэд байгаа  газар талбайг  худалдан авахыг гадаадынханд хоригложээ. Түүнчлэн хэд хэдэн улсад хил хязгаараас хэдэн арван км зайтай орших газар, талбайг ч худалдахыг хориглосон байдаг. Далай, Тэнгис хавийн өмнөд хотууд, түүний дотор 2014 оны Олимпийн наадам зохиогдох Сочи хот болон хил орчимын статустай  Сибирь, Алс дорнодын олонхи бүс нутаг, Оросын ерөнхийлөгчийн батласан цэст багтав. Харин Орост аль хэдийнэ хувьдаа өмчилсөн газар, нутагт оршин сууж буй гадаадын иргэд хэрхэн эсэх нь тодорхой бүс байна. Төр засаг өмнө нь урьд худалдан авсан газар, талбайг нь гадаадынхаас эргүүлж авахгүй. Тэдэнд хөнгөлөлт  үзүүлэх бололтой гэж газрын зах зээлийн талаархи мэргэжилтэн Илья Терентьев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Урьд гадаадын компани, хуулийн этгээдүүд Орост хил орчимын газар, талбайг хуулийн дагуу түүний дотор Оросын Үндсэн хуулийн дагуу  худалдан авсан бол өмчлөх эрхий нь хэн ч хориглож, бас хасаж чадахгүй. Ийм өмчийг  хураах буюу хууль бүс хэмээн үзвэл олон улсын маргаан үүсэх аюултай» гэв. Оросын ерөнхийлөгчийн зарлигийг Эстони тэр даруй тайлбарлан дүгнэв. Хил нь финлянд-унгарын бүлэгт хамрагдах үнэн алдартны шашинт сету ястан Эстонитэй хил залгаа оросын нутаг дэвсгэрт олон зуун жилийн турш оршин амьдарч ирсэн юм. Эстоны тусгаар тогтнолыг сэргээсний дараа олонхи нь Эстони улсын нутаг дэвсгэрт амьдрах болсон ч үл хөдлөх  хөрөнгө, төрөл төрөгсөд ба өвөг дээдсээ нутаглуулсан газар нь Орост үлджээ. Улсын думын барилга, газрын харилцааны хорооны дарга Мартин Шаккум энэ тухай тайлбарлан хэлэхдээ «Өнөөгийн байдлаар гадаадын иргэн хувийн газар талбайтай байвал  хуулийн шаардлагыг биелүүлж, түүнээ худалдах буюу өмчлөх эрхээсээ татгалзаж түрээслэх эрхтэй болох ёстой» гэв. Ингээд хувьдаа өмчилөсөн газар талбайг хураахгүй. Газар өмчлөх тухай эрх нь  өөрчлөгдөнө. Оросын хил орчимын бүст газар өмчилөсөн гадаадын компаниудын тухайд ч ийм байна.