Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд оролцсон БРИК гэдэг хураангуй үгийг зохиогчдын нэг америкын нэр хүнд бүхий эдийн засагч Жим О Нил шинэ санаачлага гаргалаа. Энэ бүлэг дээр хүчтэй хөгжиж байгаа эдийн засагтай Мексик, Өмнөд Солонгос, Түрк, Индонез улсуудыг нэмэхийг тэр санал болголоо. БРИК-ийг өргөжүүлье гэсэн санал урьд нь ч гарч байсан юм. Өнгөрсөн оны сүүлчээр энэ бүлэг дээр ӨАБНУ нэмэгдсэн бөгөөд одоо “БРИКС бүлэг” гэж нэрлэх нь зөв болж байна. Энэ бүлэгт нэгдэх бодитой нэр дэвшигч улсуудыг зах зээл нь өсч байгаа “хөгжиж байгаа зах зээлтэй” гэж тооцох нь зөв бөгөөд тэднийг жижиг, буурангуй гэж үзэх нь инээдэмтэй гэж О Нил үзэж байна. Энэ бүлэгт ДНБ нь, дэлхийн ДНБ-ээс 1%-иар давж байгаа улсуудыг оруулах хэрэгтэй гэж эдийн засагч үзэж байна. Энэ бүлэгт нэгдэж болох бодит нэр дэвшигч улсуудын нийт ДНБ нь 5,5 хувь юм. Үүнээс гадна эдгээр улсууд сүүлийн жилүүдэд дэлхийн улс төрийн бодлогод идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэж ГХЯ-ны Дипломатын академийн Дорно дахины судалгааны төвийн удирдагч Андрей Володин манай радиод ярилцлага өгөхдөө: «Эдгээр орнууд дэлхийн системийн эдийн засгийн тогтворжуулагч байгаад ч зогсохгүй. Тэд улс төрийн тогтворжуулагч байж ч чадах юм. Жишээ нь, Дэлхийн цаг уурын байдлыг хадгалах, олон улсын алан хядах ажиллагаатай тэмцэх, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулах зэрэг асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадна» гэлээ.“БРИК” гэдэг хэллэгийг, уламжлал ёсоор дэлхийн бүх эдийн засгийн гол драйвер болох улсуудын бүлэг гэж хүлээж авдаг болжээ. Дөчин жилийн дараа энэ дөрвөн улсын эдийн засгийн хэмжээ  “Их наймын” эдийн засгийн нийт хэмжээнээс давна гэж Жим О Нил үзэж байна. Энэ үзлийг сүүлийн үед улам олон хүн дэмждэг болоод байна гэж Андрей Володин тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Бразил, Орос, Энэтхэг, Хятад дөрвөн орон болон Өмнөд Африк, Индонез, Мексик, Аргентин, Өмнөд Солонгос зэрэг том улсуудын эдийн засаг эрчимтэй хөгжиж эхлэсэн тохиолдолд л  дэлхийн эдийн засгийг бүрэн сэргэлээ гэж үзэж болно. Учир нь энэ шинэ нөлөө бүхий улсууд, дунд ангийг хөгжүүлж, өөрийн ард түмнийхээ төлбөрийн чадварын хэрэглээг хөгжүүлж байгаа юм. Үүний үр дүнд дэлхийн эдийн засагт эдийн засгийн эрчимтэй өсөлт, эрчимтэй сэргээлтийн эргэлт буцалтгүй үе эхлэж байгаа юм» гэлээ.Энэ бүгд нь дэлхийн эдийн засгийн систем аажмаар өөрчлөгдөж байгааг харуулж байна. Зууны эхэнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан орнууд өөрийн байр сууриа алдаж байна. Арван жилийн өмнө гуравдагч орон гэж тооцогдож байсан орнууд одоо дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ.