Америкын доллар голлох үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын валютын систем бол “өнгөрсний үлдэгдэл” гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао үзэж байна. Хятад улсын тэргүүн АНУ-д хийх айлчлалынхаа өмнө Барак Обаматай хийх хэлэлцээрт нилээн хурц өнгө аяс оруулсан байдлаар ингэж мэдэгдлээ.1-р сарын 18-21-нд хийх айлчлалынхаа өмнө Ху Зиньтао, Холбооны нөөцийн системээс америкийн эдийн засагт 600 тэрбум доллар нэмж оруулах шийдвэрийг шүүмжиллээ. Энэ арга хэмжээ нь долларын ханшийг буруулж, америкийн экспортлогчидод давуу талыг үзүүлж, бусад улсын ашиг сонирхолд цохилт өгнө.Өөрийн зүгээс АНУ, хятадын валютын бодлогыг шүүмжиллээ. Ху Зиньтаогийн айлчлалын өмнөхөн, гадаадын бараанд өөрийн зах зээлээ нээх, Вашингтоны үзэж байгаагаар америкийн компаниудыг гадуурхах байдлаа зогсоож, өөрийн үндэсний валют юаньд зах зээлийн нөхцөлөөр “амьдрах” боломж олгохыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хятадын талд уриаллаа. Эдийн засгийн харилцан хамааралтай байдал улам өсөн нэмэгдэж байгаа боловч АНУ, Хятад улсын харилцаа улам хүндэрсээр л байна. Энэ хүндрэлтэй байдлын урьдчилсан нөхцөл байдал зөвхөн худалдаа эдийн засгийн хүрээнд байгаа биш юм. Эхний шалтгаан нь Хятад улсын геополитикийн хүчин чадал өсөн нэмэгдэж, Бээжинд дарамт үзүүлэх АНУ-ын боломж багасаж байгаа явдал гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал, профессор Сергей Лузянин үзэж байна. «АНУ-ын БХЯ-ны сайд Гейтсийн айлчлал үүнийг батлаж өгсөн. Хятадад тав дахь үеийн сөнөөгч онгоцыг туршсан болон хятадын шинэ шинэ зэвсгүүд Вашингтоныг түгшүүлж байна. Санхүүгийн хямрал хятад, америкын харилцаанд шинэ өрсөлдөөнийг үүсгэлээ. Хямралын үед Хятад улс хямралтай тэмцэж бусад либерал улсуудын нэгэн адил хямралаас гарна гэж Вашингтон үзэж байлаа. Хятад улс маш их хохирол амсана гэж үзэж байсан байна. Харин ийм юм болсонгүй гэж Сергей Лузянин хэллээ.Хятад улс хямралаас хохиролгүй гарсан төдийгүй өөрийн эдийн засгийн түлхүүрийн хүчээр, АНУ “барууны либерал үнэт зүйл”-ийн үйлчилгээний хүрээ гэж үзэж байсан бүс нутагт өөрийн нөлөөгөө өргөжүүлж эхэлсэн байна. Одоо эдийн засгийн хүнд байдалд байгаа Баруун Европын хэд хэдэн орон өөрийн өрийн үүргээ тараах Бээжингийн тусламжид найдаж байна. АНУ, Тайваньтай цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Бээжинд нөлөөлөх цорын ганц түлхүүр болоод байна. Энэ эмзэг асуудал удахгүй болох гэж байгаа дээд хэмжээний уулзалтын хэцүү асуудлуудын нэг байх болно. АНУ, Хятад улсын  хооронд санал зөрөлдөөн, эмзэг асуудлууд байгаа гэдгийг БНХАУ-ын дарга айлчлалынхаа өмнө хүлээн зөвшөөрлөө. Хоёр орны ард түмнүүдийн үндсэн ашиг сонирхолыг харгалзан үзэх ёстой гэж тэр үзэж байна.  Дипломат хэлнээс буулгавал энэ нь аюулгүй байдлыг хамарсан үндэсний асуудал гэсэн үг юм. Бээжин хэзээ ч буулт хийхгүй. Америкийн талын ярьж байгаа G2 буюу “дэлхийн хоёрол”-ын харилцаанд хүйтэн хандлага үүснэ, учир нь өөрийнхөө хүчинд итгэсэн Хятад улс Вашингтоны тогтоосон тоглоомоор тоглохгүй л бол уу? АНУ-д айлчлахынхаа өмнөхөн Ху Зиньтао дэлхийн эдийн засгийг “долларжуулах” явдлыг шүүмжилсэн нь ч үүнтэй холбоотой байж мэднэ.