“Шкипер Гек” хилийн цэргийн харуулын хөлөг онгоц Приморьед Камбоджийн далбаатай “Вэлиант” загас агнуурын онгоцыг саатуулсан байна. Хил зөрчигч хөлөг Орос Улсын усан хилд байсан бөгөөд хилийн цэргийн хөлгийг хараад зугтахыг оролдсон байна. Тэднийг гурван цаг гаруй хөөжээ. Хөлөг онгоц дээр хууль бусаар барьсан хавчийг илэрүүлсэн байна. Өнгөрсөн жилийн 3-р сард энэ хөлгийг 25 тонн хавчтай барьсан юм. Находка хотод энэ хөлгийг хагас жил саатуулсан байна. 2010 оны 9-р сард бүх торгуулийг төлсний дараа тус хөлгийг сулласан байна.