Смоленск орчимд болсон сүйрлийн шалтгааныг мөрдөн байцаасан үр дүнг Польшийн сейм өнөөдөр хэлэлцэнэ. Улс хоорондын нислэгийн хорооны дүнг парламентын гишүүд нухацтай судлах бөгөөд УХНХ-ны илтгэлийн талаар нэгдсэн байр суурийг боловсруулахаар оролдоно. Оросын талын гаргасан дүгнэлтийг Польш улсад адил бус хүлээж авсан юм. Зарим нэг парламентын гишүүд баримт бичгийг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн гэж үзэж байхад, зарим нь Смоленск орчимд өнгөрсөн оны 4-р сард болсон сүйрлийн талаар гаргасан дүнд  “хүйтэн” хандаж байна. Варшавын өгсөн сануулгыг дүгнэлтэд бүрэн тусгаагүй байна гэж засгийн газар нь үзсэн байна. Амиа алдсан ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн, энэ нь Москвагаас явуулсан ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн явууллага гэж үзэж байна. Бүх дүгнэлтийг польшийн комисс өгөх ёстой гэж  Варшавт үзэж байна. Смоленскт болсон онгоцны сүйрлийн талаархи бүрэн дүгнэлтээ польшийн тал 2-р сард бэлэн болгох ёстой.