ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Ойрхи Дорнодод айлчлах үеэрээ Палестины үндэсний засаг захиргааны нутаг дэвсгэрт байгаа Иерихон дахь Оросын музейг нээхээр төлөвлөж байна. Энэ музей өнөөдөр тэнд нээгдэж байгаа Музей-паркын цогцолборт багтаж байгаа бөгөөд библийн бүсэд хэрэгжүүлж байгаа оросын шинэхэн төслүүдийн нэг юм. Иерихонын оросын хэсэгт сүүлийн хоёр жилд байгуулсан Музей-паркын цогцолборт архелогийн малталт хийхээс гадна библийн Иордан голын  зүүн эрэгт мөргөлчидэд зориулсан төв байгуулж байна. Мөн Вифлеемд Соёл, боловсролын төв байгуулж эхлээд байна. Оросын музей Иерихонд байгуулсан анхны музей болно. Энэ музейд зориулсан Орос улсын хөрөнгөөр ордоны хэлбэртэй хоёр давхар байшинг гантиг чулуугаар барьсан байна.