Үндэсний эв нэгдлийн засгийн газар шуурхай арга хэмжээ авсны хүчинд Тунисийн байдал хэвийн болж байна. Өнгөрсөн шөнө нийслэл хотын байдал тайван байлаа. Дэлгүүрүүд нээгдэж, ШТС-иуд, авто хөсөг, нисэх онгоцны буудлууд ажиллаж, тэнгисийн зогсоолууд хэвийн журмаар ажиллаж эхэллээ. Онц байдал зарласан учир хүмүүс богино цагаар ажиллаж байна. Байдал хэвийн болсон ч гэсэн цэргийнхэн болон аюулгүй байдлынхан хатуу хянасаар байна. Ерөнхийлөгч Зин аль-Абидина бен Алийн дэглэмийг унагаасан бослогын явцад 78 хүн амь насаа алдаж, 98 хүн шархадсан билээ. Улс орны эдийн засагт 1,5 тэрбум еврогийн хохирол учраад байна. Тус улсад үлдээд байга оросын 78 жуулчин өнөөдөр эх орондоо буцаж ирнэ.