Хятад улсын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечи, ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровтай хоёр талын харилцаа болон ираны цөмийн асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай өнөөдөр БНХАУ-ын ГХЯ мэдээллээ. Хятад улс Орос улстай хамт янз бүрийн салбар дахь орос, хятадын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, бэхжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэж Цзечи хэлснийг иш татан РИА Новости агентлаг мэдээллээ. Лавров өөрийн зүгээс  Орос Улс, Хятад улсын төрийн тэргүүнүүд идэвхтэй хэлхээ холбоогоо хадгалаж, хоёр  талын харилцаа улам хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Даваа гаригийн орой тэд утсаар ярьсан байна.