“Партнер” загас агнуурын хөлгийн багийн амиа алдсан 9 гишүүнийг  эрэх ажил өнгөрсөн хоногт үр дүн өгсөнгүй. “Партнер” загас агнуурын хөлгийн багийн 14 гишүүн бүгд  Орос Улсын  иргэд бөгөөд 1-р сарын 7-нд аюулын дохио өгсөн юм. Эрэл хайгуулын ажил эхлээд 50 мянган хавтгай дөрвөлжин метр усан ай сав, 870 километр эргийн зурваст хийсэн бөгөөд 40 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг агаараас тандсан байсан. Алга болсон хөлөг онгоцны багийн гишүүн 5 хүний цогцосыг олсон бөгөөд гуравыг нь таниад байна. Татарын цутгаланд хөвж байгаа онгоцууд болон газар дээрхи техникууд өнөөдөр эрэл хайгуулын ажлыг үргэлжлүүлнэ.