Агнуурын тэнгист овоорсон мөсөнд байгаа “Содружество” хөвөгч бааз, “Итгэлийн эрэг” хөргөгчтэй тээврийн хөлгийг аврах ажиллагаагаа аврагчид их хэмжээгээр овооросон мөснөөс болж өнөөдөр дуусгаж чадахгүй бололтой. Энэ тухай Алс Дорнодын тэнгисийн хөлөг онгоцуудын удирдах газрын хэвлэлийн албаны дарга Татьяна Куликова мэдэгдлээ. Мөснөөс гарах хамгийн хөнгөн замыг сонгохын тулд өнөөдөр нисдэг тэргээр хайгуулын ажил хийнэ. Мөс зүсэгч “Адмирал Макаров”, “Красин” хөлгүүд “Содружество” хөвөгч бааз, “Итгэлийн эрэг” хөргөгчтэй тээврийн хөлгийг ням гаригт нимгэн мөстэй газар гаргасан юм.