Д.Медведевийг Ойрхи Дорнодод хүлээж байна. Орос улсын ерөнхийлөгчийн онгоц шууд Амманд газардана. Дараа нь  иорданын нийслэлээс төрийн тэргүүн палестины өөртөө засах нутагт очино. Эхлээд Израиль улсад очхоор төлөвлөсөн байсан боловч хөтөлбөрийн энэ хэсгийг өөрчлөхөд хүрсэн юм. Израилийн дипломатууд ажил хаялт зарласан учир Медведевийн албан ёсны айлчлалыг бүрэн хэмжээгээр бэлтгэж чадаагүй юм. ОУ-ын төрийн тэргүүн, палестины талтай Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудал, бүс нутгийн байдал, Газын зурвасын нөхцөл байлыг хэлэлцэх болно. Хамтарсан баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Иорданын хаан 2-р Абдаллагийн оройн зоог барих Амманд Д.Медведев орой нь эргэж ирнэ.