Энэ оны сүүлч гэхэд оросын армийн жирийн албаны цэрэг, түрүүчүүд шинэ загварын цэргийн дүрэмт хувцас өмсөх болно. Энэ тухай өнөөдөр БХЯ-нд мэдээллээ. Офицерийн корпусын хувцсыг бүрмөсөн солихын тулд нилээд их хугацаа шаардлагатай. Цэргийн шинэ дүрэмт хувцсыг 2007 онд бүтээсэн гэж тус байгууллага мэдээллээ. Энэ шинэ хувцасыг зохион бүтээхэд оросын тэргүүлэх загвар зохион бүтээгчид Валентин Юдашкин, Игорь Чапурин нар оролцсон байна. Шинэ дүрэмт хувцасанд оросын армийн уламжлалт хэлбэрийг ашигласан бөгөөд загвар зохион бүтээгчдийн орчин үеийн үр бүтээлтэй шийдлүүдийг оруулж өгсөн билээ.