Орос Улс дэлхийн сансарын аппарат хөөргөх “хөлсний тэрэгчин” боллоо. Гадаадын захиалагчдын ашиг сонирхолын үүднээс Орос Улс 2010 онд сансарын аппаратын нийт хөөргөлтийн талыг нь гүйцэтгэсэн байна. Орос Улс сансарын тойрог замд оруулсан аппаратынхаа тоогоор тэргүүлж явна гэж өнөөдөр Роскосмосын хэвлэлийн алба мэдээллээ. Харин эдгээр аппаратын тэн хагас нь буюу 20 ширхэг нь гадаадынх юм. Орос Улс 2010 онд пуужин тээгчийг 31 удаа хөөргөсөн бөгөөд 43 сансарын аппаратыг тойрог замд оруулсан юм. Тэгэхэд өнгөрсөн жилд АНУ 15 пуужин тээгч хөөргөсөн байна.