Дэлхийн зэвсгийн экспорт өнгөрсөн жил 71 тэрбум долларт хүрч түүхэн дээд цэгтээ хүрлээ. Энэ үзүүлэлт хүйтэн дайн дуусснаас хойшхи дээд үзүүлэлт боллоо. Өнгөрсөн жил Орос Улс 10 тэрбум долларын зэвсэг, цэргийн техник худалдаж экспортын хэмжээгээрээ АНУ-ын дараа 2-т орсон байна. Дэлхийн зэвсгийн худалдаанд судалгаа хийх төв энэ тухай мэдээллээ.Тэгэхдээ хэд хэдэн зэвсгийн нийлүүлэлтээрээ Орос Улс дэлхийд тэргүүлж байна гэж энэ Төвийн удирдагч Игорь Коротченко манай радиод ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэв. Тэр хэлэхдээ:  «Юуны түрүүнд нь энэ нь СУ-300 сөнөөгч онгоцийг оролцуулаад цэргийн нисэх хүчний  зэвсэг юм. Энэ бараа маш их эрэлт хэрэгцээтэй байна. Олон орнууд тэр дундаа АНД-н орнууд ойрын үед СУ маркын сөнөөгч онгоцуудыг худалдан авахаар бэлтгэж байна. Тэнгисийн цэргийн техникийн сегментийг би бас онцлон дурдмаар байна. Эдгээр бол маш амжилттай экспортлож байгаа дизель хөдөлгүүртэй “Кило” ангилалын усанд шубагч онгоц, янз бүрийн хөнгөн байлдааны хөлөг онгоцууд юм. Бага зэргийн усан түрэлттэй цохилтын өндөр чадавхитай, бага оврын пуужинт катерууд бас эрэлт хэрэгцээ ихтэй байна. Алсын тусгалтай С-300 ПМУ-1, С-300 ПМУ-2, дунд тусгалтай “Бук”, ойрын тусгалтай “Тор” зэрэг ПДХ системийн техникуудыг ихэд сонирхож худалдан авч байна.

Эдгээр техникийг худалдан авах хүсэлт түүнийг үйлвэрлэж байгаа аж үйлдвэрийн хүчин чадлаас давж байна гэлээ.Гадаадын болоод дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангах  зориулалтаар “Алмаз-Антей” нэгдэл хоёр шинэ завод барих гэж байна. Өөрийнхөө агаарын хилийн аюулгүй байдлыг баталгаатай хангах үүднээс Хятад улс, оросын ПДХ системийг идэвхитэй худалдан авч байна. Мөн Азийн бусад орнууд ч худалдан авч байна. «Манай ПДХ систем үнэхээр эрэлттэй байна. Жишээ нь, С-300 худалдаж авсан Вьетнам улс байна. Мэдээж хэрэг Ойрхи Дорнодын бүс нутаг байна. Тэгэхдээ тэнд одоохондоо  С-300 системийг худалдаагүй байна. Хэд хэдэн санал ирээд байгаа. Энэ ажиллагаанд америкууд Иран улстай адил эсэргүүцэл үзүүлэхгүй байх гэж үзэж байна. Миний бодлоор С-300 удахгүй Сири улс болон Ойрхи Дорнод, Хойд Америкын орнуудад бий болно» гэж Игорь Коротченко хэллээ.Зургаан тэрбум гаруй доллараар манай ПДХ системийг худалдаж авсан Австрали улс 2010 оны томоохон импортлогч боллоо. Энд гайхаад байх юм байхгүй гэж Игорь Коротченко тэмдэглэв. «Австрал улс тэнгисийн болон агаарын зэвсэглэлээ хөгжүүлж байгаа улс. Энэ улс өөрийнхөө англо-саксын улсууд Шинэ Зеланд, АНУ, Их Британ зэрэг түншүүдтэйгээ харилцаагаа тэгштгэж байгаа юм. Энд тэд нэгдсэн журмаар ажиллаж байна. Хятад улс зэвсэглэлээ ихэд нэмэгдүүлж байгаа явдлаас болж энэ улс зэвсэг худалдаж авахад ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Энэ байдлыг анхааралтай ажиглаж байгаа бусад улсууд зэвсгийнхээ паркыг шинэчлэх тухай өөрийн эрхгүй бодож эхэллээ. Бид Австрал улсад юу ч нийлүүлэхгүй байвал сонин биздээ! Харин АНД бүс үнэхээр агуу том юм. Малайз, Индонез, Вьетнам, Хятад, Энэтхэг, Мьянма болон бусад олон орон манай түнш болсон буюу болж болох юм» гэж Игорь Коротченко хэллээ.Эдийн засгийн хямрал дэлхийн зэвсгийн наймаанд шууд нөлөөлсөнгүй, гэхдээ бүс нутаг бүрийг тусад нь авч үзэх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Жишээ нь Грек улс хэд хэдэн гэрээг цуцалсан. Хямрал бага нөлөөлсөн улсууд зэвсэг үргэлжлүүлэн худалдаж авсаар байна. Америк, Их Британ, Франц улсуудын зэвсгийг идэвхитэй худалдан авч байгаа Саудын Арав болон аравийн хаант бусад улсуудад хямрал огт нөлөөлсөнгүй.