Оросын томоохон “Роснефть” нефтийн компани болон британын Бритиш Петролуем \ВР\  компани хувьцаагаа солилцохоор тохиролцлоо. Энэ тохиролцооны дүнд “Роснефть”, ВР компанийн 5%-ийн хувьцааг авч, британчууд оросын компанийн төрийн хувьцаа эзэмшигчийн дараа 2-т орж, тэдний хувьцаа 9,5%-иар нэмэгдэж бараг 11% болох юм байна. Энэ хэлэлцээ 8 тэрбум орчим долларын өртөгтэй юм.Стратегийн хөрөнгө оруулалтын тухай ярьж байна гэж хоёр тал хоёулаа тэмдэглэж байна. Энэ хэлэлцээр хэдэн долоо хоногийн дараа дуусна гэж түншүүд тооцож байна. Хоёр компанийн захиралуудын зөвлөл сайшаасан бөгөөд одоо бирж болон зохицуулагчид л бүхнийг шийднэ.Харин компаниуд ойртолтын эхний алхамыг хийж арктикын эх газрын хүзүүвчинд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Карын тэнгист гурван газарт хайгуул хийх боловсруулах ажил хийх юм. Энэ хамтарсан үйлдвэрийн 67% нь “Роснефть” компанид, 33% нь ВР компанид тус тус ноогдох юм байна. Британын компанийн удирдагчидтай, оросын ерөнхий сайд Владимир Путин уулзахдаа, энэ эх газрын хүзүүвчийн нөөц асар их бөгөөд түүнийг эзэмшихийн тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй гэж мэдэгдэв. «Энэ бол үнэхээр өргөн цар хүрээтэй ажил бөгөөд цаашид дэлхийн нефтийн салбарт нөлөөлөх юм. Энэ орд газар 5 тэрбум тонн нефть, 10 триллион шоо метр хийн нөөц байгаа юм. Мэдээж хэрэг энэ тоог дахин дахин батлах хэрэгтэй, гэхдээ л бодитой зүйл юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд засгийн газар татварын хамгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Ийм ажил хэдэн арван тэрбум долларын хөрөнгө оруулалт, тэргүүний технологийг татахыг шаардаж байна» гэж Владимир Путин хэллээ.Үүнд зориулж Арктикын технологийн төвийг байгуулах болно. Түүний хөтөлбөрт, Арктикын нүүрс устөрөгчийн нөөцийг аюулгүй байдлаар эзэмших хөтөлбөрийг боловсруулах асуудал орж байгаа юм. Энэ эх газрын хүзүүвчийг эзэмших ажлын тэргүүн зэрэгт аюулгүй байдлын асуудал байх ёстой гэж Эрчим хүч ба санхүүгийн хүрээлэнгийн захирал Владимир Фейгин манай радиод ярилцлага өгөхдөө «Арктикын эх газрын хүзүүвчийн нөөцийг эзэмших нь мэргэжилтнүүдийн ярьж байгаар “дуудлага” юм. Энд шинэ технолог, шинэ шийдэл, асар их туршлага шаардана. Ер нь эх газрын хүзүүвч тэр тусмаа арктикын хүзүүвч маш эмзэг газар юм. Тэнд эколог хэдэн арван жилд сэргээгддэг юм. Ийм учраас маш болгоомжтой ажиллах хэрэгтэй» гэж мэдэгдэв. Мэргэжилтнүүд хайгуулын ажлыг бодитоор үнэлэх ажилд даруйхан орох хэрэгтэй гэж британын компанийн тэргүүн Роберт Дадли мэдэгдлээ. Харин оросын арктикын эх газрын хүзүүвчинд нефть олборлох ажил ойрын 5 юм уу 10 жилд эхлэнэ гэж тэр хэллээ. Оросын “Роснефть” компани урьд нь америкын “Шеврон”, “ИкксенМобайл”  компаниудаас хамтран ажиллах санал хүлээж авч байсан юм. Харин ВР компанийг сонгож авчээ. Орос улсад ВР компани тэгш эрхийн үндсэн дээр ТНК-ВР компанийг байгуулаад ажиллаж байгаа бөгөөд энэ туршлага нөлөөлсөн байж магадгүй. Арктикын оросын эх газрын хүзүүвчийг эзэмшихэд ВР компанийг оролцуулах нь ОУ-д болон “Роснефть”, ТНК-ВР компаниудад асар их ашиг өгнө гэж ТНК-ВР компанийн төлөөлөгчид мэдэгдлээ. Эх газрын хүзүүвчинд ажиллах маш их туршлагатай ВР компанийг түншийн хувьд сонгож авсан нь үндэслэлтэй юм. Тэд Аляскад орд газар эзэмшссэн. Мексикийн буланд болсон ослын уршгийг арилгахын тулд хуримтлуулсан асар их туршлагыг бас мартаж болохгүй гэж “Оросын дуу хоолой” радиогоос санал асуулга явуулсан шинжээчид тэмдэглэлээ.Дэлхийд 2-т ордог нефть хийн компанитай өргөн түншлэнэ гэдэг “Роснефть” компанид ойрын үед олон улсын томоохон нэгдлүүдийн дунд өөрийн байраа эзлэх боломжийг нээж өгнө гэж шинжээчид үзэж байна.