Персийн буланд эхэлсэн дайн өнөөдөр 20 жил болж байна. Ирак улсын эзлэн түрэмгийлсэн Кувейт улсыг чөлөөлөх АНУ-аар толгойлуулсан олон үндэстний хүчний “Цөлийн шуурга” байлдааны ажиллагаа үргэлжилсэн бөмбөгдөлтөөр эхэлсэн билээ.Агаараас мянга гаруй онгоц бөмбөгдөж цохилт өгсөн байна. Бараг л таван долоо хоногийн дотор иракын АЦХ-ийг устгаж, армийг нь доройтуулсан юм. Үүнээс дөрөв хоногийн дараа Саддам Хусейн гал зогсоож байгаагаа зарлаад, НҮБ-ын бүх шаардлагыг хүлээж авч байгаагаа мэдэгдсэн билээ.