Оманы эргийн хавьд химийн бодис ачсан хөлгийг Сомалийн дээрэмчид эзэллээ. Далайн дээрэмчдийн эсрэг “Атланта” ажиллагаа явуулж байгаа ЕХ-ны ТЦХ-ний төлөөлөгч Жимми Адамссоны мэдээлснээр далайн дээрэмчид Норвегийн далбаатай “Самхо жуэлри” хөлгийг эзэлсэн бөгөөд хөлгийн баг 21 хүнтэй, тэд Өмнөд Солонгос, Мьянма, Индонез улсуудын иргэд юм байна. Энэ явдал Оманы нийслэл Маскатагаас зүүн ургаш 600 километр зайд Аравын тэнгист болжээ. Энэ хөлгийг өмнөд солонгосын нэгэн компани хөлсөлсөн юм байна. Сомалийн далайн дээрэмчид одоогийн байдлаар 29 хөлөг онгоцийг эзлэж 700 далайчныг барьцаалаад байна.