Ойрын үед шуугиан тарьсан Викиликс сайт дээр нууц баримт бичгийн ээлжит хэсгийг гаргана. Татвараас нийтээрээ хэрхэн бултаж байгаа тухай мэдээлэлийг швейцарийн нэг банкны ажилтан асан Рудольф Эльмер дэлгэнэ гэж “Россия 24” телевизийн суваг мэдээллээ. 2000 гаруй хүн болон компанийн оффшорын банканд байгаа дансуудын тухай мэдээллийг тавих болно. Тэдний тоонд дэлхий дахинд нэр хүндтэй хүмүүс болон алдартай компаниудын  нэр байх бололтой. Рудольф Эльмер мэдээлэл хулгайлсан хэргээр 9 жилийн өмнө банкнаас халагдсан юм. Швейцарьт түүнийг банкны нууцын тухай хууль зөрчсөн болон баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр буруутгаж байна.