Белоруссийн эсрэг авах хориг арга хэмжээ болон Тунисын дотоод улс төрийн байдал эрс хурцадсан асуудал Евро парламентын бүгд хуралдааны чуулган дээр хэлэлцэх хэргийн үндсэн сэдэв болно. Энэ чуулган өнөөдөр Брюселльд нээгдэнэ. ЕХ-ны хууль тогтоох Дээд байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлснээр “2010 оны 12-р сарын 19-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа белоруссийн төр засгаас сөрөг хүчний эсрэг авсан хатуу ширүүн арга хэмжээг евро депутатууд удаа дараа шүүмжилж байсан” билээ.  Одоо тодорхой арга хэмжээ авах цаг нь болсон гэж тэд мэдэгдсэн байна. Белорусс улстай харилцаж байгаа парламент хоорондын хамтын ажиллагааг хязгаарлаж санхүүгийн тусламжийг эрс багасгаж магадгүй байна. Тунист 70 гаруй хүн амь насаа алдаад байгаа үймээн самуун намдахгүй байгаатай холбогдуулж Евро парламентын дарга Ежи Бузек чуулганы нээлт дээр албан ёсны мэдэгдэл хийнэ.