Хятад улсад болсон шиг Интернетэд хатуу хяналт шалгалтыг ОУ-д тавихгүй. Энэ тухай Холбоо, харилцааны яманы сайд Игорь Щеголев мэдэгдлээ. Энэ чиглэлд ямарч алхам хийхгүй энэ бол бидний зарчмын байр суурь. Ямарч хатуу хяналт шалгалт тавихаар төлөвлөөгүй гэж тэр хэлсэн байна. Даяарчлалыг хамарсан сүлжээний үйл ажиллагааг зохицуулах талаар зохих хуулинд хэд хэдэн тодруулалт оруулах гэж байгаа юм гэж Щеголев ярьсан байна. Төрийн Думтэй бид  “сүлжээний  ОНХМХ” гэдэг ойлголтыг хуулинд оруулах талаар хэлэлцэж байна гэж сайд ярилаа. “Энэ нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж бүртгэгдсэн интернет-хэвлэлд уламжлалт ОНХМХ-д олгодог хөнгөлөлтийг олгох боломжийг нээж өгнө гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Рунетэд болсон чухал үйл явдлыг Холбоо харилцааны яамны сайд онцлон тэмдэглэлээ. Энд  РФ домены бүс болон төрийн байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн порталыг нэвтүүлсэн явдлыг тэр онцлон дурдлаа. Дараагийн алхам бол иргэд түшмэдтэй харьцах тусгай цахим шуудан нээх явдал гэж Щеголев тэмдэглэлээ.