Сахалины эрэг хавьд алга болсон “Партнер” загас агнуурын хөлгийг эрэх ажлаа аврагчид өнөөдөр сэргээлээ. Баасан гаригт цаг агаар муудсан тул эрэл хайгуулын ажлыг арга буюу зогсоосон юм. Өнөөдөр эрэл хайгуулын ажлыг 3 нэгж техниктэй 12 хүнтэй гурван бүлэг хийж байна. Тус районд хөвж байгаа хөлөг онгоцууд Татарын цутгаланг самнаж байна. Загас агнуурын “Партнер” хөлөг нь Камбоджийн далбаатай бөгөөд Татарын цутгаланд загас агнаж байсан юм. Тэд 1-р сарын 7-ны орой аюулын дохио өгсөн бөгөөд тус хөлөг дээр байсан 11-14 далайчин бүгд ОУ-ын иргэд байсан юм. “Партнер” хөлгийн багын гишүүд байж болзошгүй 5 хүний цогцсыг Сахалины эргээс олоод байна.