Хөвөгч бааз “Содружесто” болон “Итгэлийн эрэг”хөрөгчтэй тээврийн хөлгийг мөс зүсэгч “Красин”, “Адмирал Макаров” хөлөг онгоцууд Агнуурын тэнгисийн овоорсон мөснөөс аюулгүй усанд гаргалаа. Энэ тухай Алс Дорнодын тэнгисийн хөлөг онгоцуудын удирдах газрын хэвлэлийн албаны дарга Татьяна Куликова өнөөдөр мэдээллээ. Мөс зүсэгч онгоцууд эхлээд хөвөгч баазыг арай аюулгүй усанд гаргаад, дараа нь хагалсан мөсөнд зогсож байсан “Итгэлийн эргийг” чирч ирсэн гэж тэр ярьсан байна. Урьд шөнө мөс зүсэгчид хөвөгч баазыг нилээн их зүсэж хагалсан мөстэй усанд гаргасан юм. Агнуурын тэнгист мөсөнд боогдсон хэд хэдэн хөлөг 12-р сарын 31-нд аюулын дохио өгсөн юм. Одоогийн байдлаар “Мыс Елизаветы”, “Профессор Кизеветтер” хөлгүүдийг аюулгүй усанд гаргаад байна.