Өнөөдөр ерөнхийлөгч Д.Медведев, Холбооны хурлын хоёр танхимын дарга нартай уулзана. Энэ уулзалт өргөтгөсөн байдалд болох бөгөөд Төрийн Дум болон Холбооны зөвлөлийн тэргүүлэгчид, парламентад суудалтай “Нэгдсэн ОУ”, “ОХУКН”, “ОЛАН”, “Шудрага Орос орон” зэрэг намуудын тэргүүнүүд оролцоно. Энэ уулзалт дээр депутатуудын хаврын чуулганаар нэн түрүүнд хэлэлцэх хуулийн төслүүд, ерөнхийлөгчийн Холбооны хуралд оруулсан илгээлтийг хэрхэн хэрэгжүүлэх тухай асуудал зэргийг хэлэлцэнэ. Саяхан Манежийн талбайд болсон хэрэг явдлыг хэлэлцэх байх гэж парламентын олонхи үзэж байна. ОХУКНын тэргүүн, парламентын бүлгийн дарга Геннадий Зюганов “олон үндэстэн ястантай улс орны үндэс болсон эх оронч үзэл болон орос соёлыг хамгаалах асуудлыг” хэлэлцэнэ гэж үзэж байна. Улс орны боловсон хүчин, залуучуудын бодлогын асуудал, угсаатан хоорондын асуудалд ерөнхийлөгчийн анхаарлыг хандуулна гэж ОЛАН-ын дарга Владимир Жириновский мэдэгдлээ.