Орос, америкын СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг батлахад Төрийн Дум энэ долоо хоногт чухал алхам хийлээ. Энэ түүхэн баримт бичгийн хоёр дахь хэлэлцүүлгийг парламентын гишүүд баталлаа. Тэгэхдээ зүгээр ч нэг баталаагүй. Хэлэлцээрийг батлах өөрийн хувилбарыг  ОУ дэвшүүллээ. ОУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн ПДХ системээ АНУдэлгэрүүлсэн тохиолдолд ОУ, СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дахь гэрээнээс гарах болзолыг хууль тогтоогчид сайшаалаа. Уул нь Төрийн Думд олон улсын хэлэлцээрийг батлах ажиллагаа хурдан явагддаг юм. Батлахад нэг удаагийн санал хураалт л хангалттай байдаг юм. СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг гурван удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэх болсон нь оросын парламентын доод танхимын түүхэнд анхных нь боллоо. Москва, Вашингтоны цөмийн тэнцвэртэй байдлыг илэрхийлсэн чухал баримт бичиг учраас ингээгүй юм. Гол шалтгаан нь америкын сенатын тогтоол болсон юм. Энэ тогтоол нь хуулийн хувьд хүчин төгөлдөр биш боловч,  Вашингтон гэрээний зарим нэг зүйлийг өөртөө ашигтайгаар ашиглаж болох тайлбар хийсэн байсан юм. Энэ нь АНУ, ПДХ системээ Зүүн Европт байрлуулахад түүнийг чөлөөтэй болгох залруулга юм. СДЗ нь ПДХ системтэй харилцан уялдаатай байх ёстой гэж Москва үзэж байгаа юм. Энэ тухай гэрээний оршил хэсэгт заасан байгаа. Ийм учраас депутатууд яг адилхан хариулт өгсөн юм. АНУ ПДХ системээ дэлгэрүүлэх юм бол СДЗ-ийг хорогдуулах гэрээг булшилсантай адил болно. АНУ-ын зүгээс үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж үзэх юм бол, ОУ гэрээнээс гарах эрхтэй гэж Төрийн Думын олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев мэдэгдээд: СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээ амьдралд хэрэгжих нөхцлийг хуулийн төслийн шинэ эх бичигт тодорхой зааж өгсөн байгаа. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ америкын түншүүд үг дуугүй биелүүлэх ёстой гэсэн нөхцлийг бас зааж өгсөн байгаа. Энэ эх бичигт, хэрвээ ОУ гэрээнээс гарах юм бол гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцлийг ч заасан юм. Үүнд СД-ын  цөмийн зэвсэгийн байдалтай  шууд холбоотой ПДХ системд чанарын өөрчлөлт гарч, АНУ гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй болсон тохиолдолд гэж заасан юм. Мөн энэ хуулийн төсөлд тактикын зэвсэг буюу цөмийн бус стратегийн системийн талаар хийх ирээдүйн хэлэлцээрийн хувь заяаг ч тодорхойлсон байгаа гэв. Прага хотод 2010 оны 4-р сарын 8-нд цөмийн зэвсэгтэй хоёр гүрний ерөнхийлөгч нарын гарын үсэг зурсан гэрээг батлах тухай хуулийн төслийн эх бичигт оруулсан оросын залруулгад урьд нь байсан 1 зүйл ангийн оронд, нэмэлт 5 зүйлийг оруулсан юм. Хуулийн төслийг “Нэгдсэн ОУ” нам болон эсерүүд дэмжсэн юм. Коммунистууд болон либерал-ардчилсан намынхан шинэ залруулга оруулсан гэрээг ч батлахаас татгалзсан юм. Энэ гэрээ улс орны аюлгүй байдалд заналхийлж байна гэж тэд үзсэн байна. Төрийн Думын депутат, ОУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан, улс төрч эрдэмтэн Андрей Кокошин, улс оронд ямарч аюул байхгүй гэдгийг батласан боловч тэд итгэгүй юм. Гэрээний дагуу бид цөмийн цэнэгт хошууг нэмэгдүүлж ч болно. Шинэ зэвсгийг боловсруулах, туршихыг оролцуулан ОУ цөмийн нөөц болон байлдааны бэлэн байдлаа хадгалах болно. СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээнд залруулга оруулсан хүмүүсийн нэг, энэ депутат, ийм боловсруулалт хийж түүнээ нэвтрүүлэх шинжлэх ухаан, техникийн өргөн боломж ОУ-д байна гэж мэдэгдлээ. Эднээс стратегийн зориулалттай систем “Тополь-М”, “Ярс”, “Синева” зэрэг олон боловсруулалтыг амьдралд хэрэгжүүлсэн. Орос,америкийн шинэ гэрээ бүхэлдээ ОУ-ын ашиг сонирхолд нийцэж байгаа гэж  Төрийн Думын батлан хамгаалах хорооны дарга Виктор Заварзин үзэж байна. Өөрийнхөө байр суурийг хамгаалан хэлэхдээ, ямарч түрэмгийлэлийг тогтоон барьж чадах чадвартай манай орны өнөөдрийн боломжийг шинэ баримт бичигт тусгасан байна гэж хэллээ. Энэ салбарт урьд нь АНУ-тай хийж байсан ямарч хэлэлцээр, бодит аюул заналтай холбоотойгоор оросын стратегийн потенциалыг сайжруулах, манёвр хийх ийм орон зайг гаргаж өгч байгаагүй юм гэж Виктор Заварзин нэмж хэлээд: «ОУ, АНУ-аар хамгийн боломжтой буултуудыг хийлгэж чадсан юм. Стратегийн тээгч болон цөмийн цэнэгт хошууны тооны талаар бидний хувьд хамгийн боломжтой түвшингийн талаар тохиролдцож чадсан юм. Москваг илт гадуурхаж байсан урьдын хяналт, хязгаарлалтыг өөрчилж чадлаа. ОУ өөрийн стратегийн цөмийн хүчний бүтэц болон чанарыг бие даан тодорхойлох болох боломжийг олж авлаа. СДЗ-ийн шинэ загваруудаар ЗХ-ээ  зэвсэглэх оросын хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх асуудлыг хамарч байгаа юм. 2020 он хүртэл ОУ-ын стратегийн цөмийн хүчний 95%-ийг шинэ зэвсгээр зэвсэглэнэ. Энэ бол маш чухал баримт юм» гэв. Парламентын гишүүдийн нэмсэн өөр нэг зүйл бол одоо байгаа тээгч болон ирээдүйд бий болох  тээгчид байрлуулах цөмийн цэнэгт хошууг тоолох системийг дэлгэрүүлэх шаардлага юм. Шинэ залруулгын дагуу ОУ, шинэ төрлийн, усанд шумбагч онгоц дээрхи баллистик пуужин болон тив алгасагч баллистик пуужингуудыг хөөргөх тухай мэдээлэлийг АНУ-д өгөхгүй. Баримт бичгийн хавсралтын тусгай зүйл ангид, СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээний хэрэгжилтийн явцыг харгалзан үзээд ОУ-ын ерөнхийлөгч цөмийн зэвсгийг цаашид хорогдуулах, хязгаарлах тухай хэлэлцээр хийх үгүйг өөрөө шийдэх тухай  заасан байна.Ерөнхийдөө оросын тайлбар, гэрээний эх бичгийг өөрчлөөгүй, СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дахь гэрээг баталсан АНУ-ын сенатын тогтоолыг хуулаагүй юм. 1-р сарын 25-нд хэлэлцэх гурав дахь хэлэлцүүлэгт Төрийн Думын хоёр нэмэлт мэдэгдлийг бэлдээд байна. Нэгдүгээрт, АНУ-ын засаг захиргаанд оросын залруулгын агуулагыг тайлбарлаж өгсөн байгаа. Хоёр дахь мэдэгдэлд ОУ-ын батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх байдлыг хөндсөн дотоодын чанартай асуудал юм. Думын олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачевын үзэж байгаагаар, СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дах гэрээнд ерөнхийлөгч 1-р сарын сүүлчээр гарын үсэг зурна. Шинэ гэрээ 10 жил үйлчлэх бөгөөд, үргэлжлүүлэн 5 жил сунгах боломжтой юм. Урьдах гэрээтэй харьцуулахад цөмийн цэнэгт хошууг гуравны нэгээр, пуужингийн тоог 2 дахин хорогдуулахаар ОХУ, АНУ хоёр тохиролцсон билээ. Гэлээ гэхдээ л тэнгисийн хоёр эрэгт 1500 цөмийн цэнэгт хошуу, 800 пуужин тус тус үлдэж байна. Москва, Вашингтон хоёр  энэ тэнцвэрийг л хадгалах ёстой  юм. Гэхдээ л энэ хоёр гол тоглогчийн цөмийн пуужингийн тэнцвэр дэлхий дахинд бүхэлд нь амин чухал гэж шинжээчид үзэж байна. Энэ удаагийн хэлэлцээр, цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижрах даяарчлалыг хамарсан зорилго тийш хийсэн маш чухал алхам боллоо.