Оросын «КАМАЗ-Мастер» багийн гишүүн Владимир Чагин «Дакар-2011»-нд түрүүлснээр уграллийн долоон удаагийн аварга болов.  Уралдаан  бямба гаригт Аргентинд өнөдөрлөсөн юм. Владимир Чагин  олон  жил уралдаанд  байгуулсан ялалтаараа аварга болж, ачааны машин нь барианд 63 удаа түрүүлж ирсэн байна. Оросын «КАМАЗ-Мастер» багийн гишүүд дэлхийд нэртэй уралдаанд 10 дахь удаагаа түрүүлсэн тухай зохион байгуулагчид нь мэдээллээ. «КАМАЗ-Мастер» багийн дөрвөн ачааны машин уралдаанд оролцсон юм.  Эдгээр машин  уралдааны тууш түрүүлж, 13 үеийн 8-нд нь хожсон юм. Ийнхүү эхний дөрвөн байрыг эзлэжээ. Оросын ачааны машинууд «Дакарт» 10 удаа түрүүлж, улмаар гурван жил дараалан нэгдүгээр байр эзлэсэн байна. Мөн Фирдаус Кабиров хоёрт, Эдуард Николаев гуравт, Ильгизар Мардеев  дөрөвт тус тус оржээ. Владимир Чагин  8 -р үеийн дараа бусдаас түрүүлж, байр сууриа хэнд ч тавьж өгсөнгүй. Урьд талдаа  хонхорхойтсон дугуй нь элэгдсэн машин нь барианд бусдаас түрүүн  оров.  Зориг  төгөлдөр байсан учир  ялалт байгуулсан гэж «КАМАЗ-Мастер» багийн  хэвлэлийн атташе Эрик Хайруллин хэлээд: «Ралли, уралдаан  маш хату ширүүн  нөхцэлтэй байдаг.  Раллийн гол хэсэг болсон Атакама элсэн цөл бол  хахир ширүүн агаар, байгалийн  хүнд нөхцөлтэй,  зун 40 хэм халуун байдаг энэ тивийн хамгийн гандуу, халуун газар» гэлээ. Засвар үйлчилгээний бригад раллид түрүүлэхэд нь зохих хувь нэмэр оруулав. Тэд ялалт байгуулахын төлөө л ачааны машинуудаа бэлтгэсэн гэж багийн тэргүүлэх зохион бүтээгч инженер Михаил Арсеньев хэлээд: « Манай багийн гишүүд маш их найдвартай. Харин автомашинд «тушаал өгөх аргагүй».  Машиныг  жагсаалаас гарахаас урьдчилан сэрэмжлэх зорилгоор зохион бүтээгчийн ямар нэг шийдвэрийг л олж хэрэгжүүлэх хэрэгтэй» гэв. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Тwitter –тээ ялалт байгуулсан оросын багийн гишүүдэд баяр хүргэв. «Дакар» раллид гялалзсан сайхан амжилт гаргасан оросын «КАМАЗ-Мастер» баг болон Владимир Чагинд баяр хүргэе»  гэж төрийн тэргүүн бичжээ. «Дакар-2011» раллид Катарын Насер аль-Атыйя суудлын автомашины төрөлд түрүүллээ.  Испанийн  Марк Ломе  мотоциклээр 1-р байр эзлэв. Тэрээр «Дакарт» гуравдахь удаагаа ийнхүү түрүүлсэн байна. Өнгөрсөн оны аварга францын Сириль Депре хоёрт оров. Мөн аргентины Алехандро Патронелли квадрциклээр түрүүлжээ. Дэлхийн 51 улсын багууд иуё иуё67 ачааны машин, 170 мотоцикл, 30 квадроцикл, 140 суудлын машинаар «Дакар-2011» раллил  уралдаж эхлэсэн билээ. Харин эдгээр машин техникийн зөвхөн тэн хагас нь о барианлөө ирэв. «Дакар» ухөолөөн францын мотоциклаар уралдагч Тьерри Сабины хүчин чармайлтын ачаар 1978 онд анх удаа явагдсан билээ.  Анхны уралдаан Парист эхлэж, Сенегалын нийслэлд барианд орсон. 2007 оны 12-р сарын 28-нд Африкт францын дөрвөн аялагчийн өсмфг хөнөөж, террорын байгууллагууд айлган сүрдүүлсэн учир 2008 оны Дакарыг болиулсан аж.  Ралли 2009 оноос Өмнөд Америкт явагдаж байна.