Сансрын уудмыг  судлах, хэдэн арван сансрын аппарат хөөргөх, шинэ сансрын хөлгийн буудлыг барих зэрэг нь Орос улсын 2011 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн зөвхөн нэг хэсэг билээ. Манай орон Юрий Гагарин сансарт анх ниссэний 50 жилийн ойг тохиолдуулан зарласан Сансар судлалын жилийг  ийнхүү тэмдэглэх юм.  Сансартай холбоотой бүх юм  үндэсний бахархал, уламжлалт урьтлал чиглэл болсон гэж ерөнхий сайд Владимир Путин хүн анх сансарт ниссэний 50 жилийн ойн баярыг бэлтгэн  зохион байгуулах  хорооны хуралдаан дээр онцлон тэмдэглээд: «Энэ онд сансрын уудмыг судлах хүрээнд хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Жишээ нь «Восточный» шинэ сансарын хөлгийн буудал болон холбогдох дэд бүтцийн анхны хөөргөх цогцолборыг барьж эхлэнэ. Ойрын гурван жилд сансрын хөлгийн буудлыг барихад 24 тэрбум рубль гаргах юм. Түүнээс гадна  50 орчим сансарын аппаратыг дэлхий орчмын тойрог замд гаргах юм. Түүнчлэн ГЛОНАСС системийг хөгжүүлэх 2020 он хүртэлх холбооны шинэ хөтөлбөрийг батлана. 2011 онд холбооны улсын төсвөөс үндэсний сансрын хөтөлбөрт зориулан 150 тэрбум орчим рубль гаргана» гэв. Энэ жил16 улс нэгдсэн Олон улсын сансрын станцын хөтөлбөрт нэн чухал жил болно. Үүнд гол үүрэг гүйцэтгэж буй Орос, АНУ, Япон, Европ станцыг ашиглах хугацааг 2020 он хүртэл сунгахаар  өнгөрсөн онд тохиролцлоо. Энэ жил Орос улс сансрын судалгаагаа сэргээнэ. «Фобос-Грунт» гараг дундын автомат станцыг энэ оны 10-р сард хөөргөхөөр төлөвлөжээ. Тэр Ангарагийн Фобос дагуулын хөрс  чулуулгийн дээжийг дэлхийд авчрэх ёстой. Дэлхийн биологийн 60 орчим обьектийг Ангарагт буулгана. «Фобос-Грунт» төслийн хүрээнд  мэргэжилтнүүд  Ангараг руу явуулах дараагийн экспедициудын бүх ёрөнхий технологи тухайлбал татах хүчин үгүй орчинд бууж, хөрсний дээж авах ажиллагааг сургуулилах юм. Гараг дундын аппарат дэлхийд 2014 онд буцах ёстой. «ГЛОНАСС-К» шинэ ангилалын хиймэл дагуулыг энэ сард хөөргөх нь тэмдэглэлт үйл явдал байна. ГЛОНАСС системийн сансарын аппаратыг Плесецк сансрын хөлгийн буудлаас анх удаа хөөргөх юм. Урьд энэ системийн  навигацийн бүх хиймэл дагуулыг Байконур буудлаас хөөргөсөн билээ.  «СОЮЗ» зөөгч пуужинг бас анх удаа ашиглана. Урьд «Протон» зөөгч пуужингаар гурван хиймэл дагуулыг нэгэн зэрэг хөөргөж байв. Түүнээс гадна өмнөх хоёр үеийнхээс илүү сайн  шинэ орчин үеийн навигацийн хиймэл дагуулыг анх удаа хөөргөх юм. Сансарыг залуучуудад танин мэдүүлэх нь сансарын ойн жилийн гол зорилтын нэг билээ. Зуны зусланд сурагчид жинхэнэ сансрын нисгэгч ямар байдгийг мэдрэнэ гэж сансрын нислэгийнхээ нийт хугацаагаар нэгэн ёсны дээд амжилт тогтоосон Сергей Крикалёв хэлээд: «Сурагчид нэлээд хэдэн өдөр байх төвийг байгуулсан. Сурагчид сансар судлалын тулгуур бэлтгэлийг 5 өдрийн турш хийсэн зусланг урьд нь  байгуулсан юм. Тухайн үед сансарын нисгэгчдэд  лекц уншидаг байсан ахмад сансарын нисгэгч, сургагчид одоо тэдэнд лекц уншиж байна гэв. Сансарын зам анхлан тавигчийг хүндэтгэн «Гагарин» гэж нэрлэсэн сансарын жолоодлогот хөлгийг 3-р сарын 16-нд хөөргөх нь  ойн баярын чухал үйл явдлуудын  эхлэл  болно» гэжээ.