Оросын «КАМАЗ-Мастер» баг өчигдөр орой Өмнөд Америкт өндөрлөсөн «Дакар-2011» раллийн ачааны машины  төрлөөр түрүүллээ. Уралдаанд оролцсон дөрвөн ачааны машин нь  үе шат бүрт  түрүүлж эхний дөрвөн байрыг  эзлэсэн тухай  албан ёсны сайтаар  мэдээлэв. «КАМАЗ-Мастер» багийн гишүүн Владимир Чагин мөн уралдааны 7 удаагийн аврага болов. Түрүүлэгсдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр Буэнос Айрест болно.  33 дахь «Дакар» ралли 1-р сарын нэгэнд  Аргентин-Чили-Аргентин чиглэлээр  гараагаа эхэлж  9500 км зам туулжээ.  «Дакар» раллиуралдааныг 1978 оноос зохион явуулсан билээ