Орос ба Европын  олон хүн гахайн томуугаар өвчилж байна гэж Оросын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко  өчигдөр РИА Новости агентлагт мэдээллээ. Гахайн томуу европын 18 оронд гаарч байна.  АН1N1 вирус их тархаж байгааг эдгээр тоо баримт гэрчлэн харуулсан гэж Онищенко тэмдэглэв. Зарим улсад бүр тахал болж хувирсан. Өнгөрсөн долоо хоногт оросын найман бүс нутагт  гахайн томуу гаарав. Онищенкогийн хэлснээр Томск мужийн байдал  хүнд  байна.  2009 онд АН1N1 тахалын вирус эрс тархсан учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  дэлхий тахалд  нэрвэгдсэн  тухай зарласан билээ